Германчууд голох нь Испанид хамаагүй
Германы Батлан хамгаалах яам зэвсэгт хүчний бүх төрлийнх нь үндсэн автомат буу “G36”-г гол төмөр нь халсан үед буудлагын онч огцом буурдаг гэсэн шалтгаанаар зэвсэглэлээсээ хасахаар болсон. Гэтэл “G36” автомат бууг Германтай адил зэвсэгт хүчнийхээ бүх нэгжийн үндсэн автоматаар сонгоод олон жил болж байгаа Испани энэ автоматанд сэтгэл хангалуун, зэвсэглэлээсээ хасах бодолгүй байгаагаа хэлжээ.
 
Испаничууд Германы “Heckler & Koch” компанитай хамтран өөрийн Ла-Корунья мужид “General Dynamics - Santa Barbara Sistemas” үйлдвэрт “G36” автоматыг 1990-ээд оны сүүлээс үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 76 мянган автомат үйлдвэрлэж, армид нэг бүрийг нь 779 еврогоор нийлүүлжээ.
 
“G36” автоматыг анхлан зохион бүтээж зэвсэглэлдээ авсан Герман татгалзах гээд байхад Испани огт өөр байр суурьтай байгааг  хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлажээ. Юуны өмнө Испанийн зэвсэгт хүчин “G36” автоматыг зэвсэглэлдээ авснаас хойш Балкан, Ирак, Афганистан болон Африкийн хэд хэдэн улсад байлдааны ажиллагаанд оролцоход энэ буу хангалттай найдвартай гэдгээ харуулсан. Удаан хугацаанд автомат горимоор гал нээхэд гол төмөр халж, улмаар онч буурдаг үзэгдэл дан ганц “G36” гэлтгүйгээр Америкийн AR-15/M16 төдийгүй Оросын АК буунуудад бүгдэд байдаг гэдгийг Испанийн цэргийнхэн онцолжээ. Тиймээс Испанийн албан хаагчдын буудлагын удирдамжид “G36” автоматаар ганцаар эсвэл богино хугацаанд шүршин гал нээх заавар өгсөн байдаг аж. Иймд Германы Батлан хамгаалах яамыг “G36” автомат буунд хэт өндөр шаардлага тавиад байна гэж үзжээ.
 
“G36” автомат нь Америк ба Оросын өрсөлдөгчдөөсөө тус бүр өөрийн давуу талтай гэдгийг Испанийн армийнхан онцлов. Тухайлбал, Америкийн “AR-15/M16” автомат нь ялихгүй бохирдоход л гацаад буудахгүй болдог тул цэргүүд түүнийг цаг үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй болдог бол “G36”-д ийм шаардлага байхгүй. Хэр баргийн бохир, шороо тоосноос болж гацдаггүй. Харин Оросын “АК”-аас цэц, ончоороо хавьгүй өндөр аж. Ийм байхад Германы “G36” автомат нь дэлхий даяар Америк эсвэл Орос автоматаас хамаагүй бага тархсан байдгийг испани офицер шударга бус зүйл гэж үзжээ. Гэхдээ ямар ч өөгүй төгс буу гэж байхгүй тул “G36” автоматанд ч сул талууд бий, гол нь тэднийг засаж янзлахад хялбар гэнэ. Тухайлбал, хэт хэврэг хуванцар дайзыг хөнгөн цагаанаар орлуулах хэрэгтэй, мөн бусад хуванцар эд ангийг ч төмрөөр орлуулах нь зүйтэй. Ингэвэл автоматын жин нэмэгдэх ч бат бөх байдал нэмэгдэнэ. Мөн Испанийн армийнхан автомат буунд анхнаасаа суулгасан ирдэг дуран харааг голсон байна. Энэ дуран хараа нь харах хүрээ хязгаарлагдмал, чийгтэй үед байнга хөлөрдөг, чичиргээ ба юманд цохих үед харааны онч нь алдагддаг байнга тохируулга хийх шаардлагатай гэж шүүмжилжээ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:21:11
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • 1958.mn 2015-05-07 08:16:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-07 07:24:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!