Хөлдөөд үхчихийсэн
Саяхан нэг кино үзлээ. Хөөрхий Столлонэг маань хөлдөөгөөд хэдэн жилийн дараа сэрээгээд дайсны талын гарыг алуулж байгаа тухай. Үнэхээр нийгэмд хэрэгтэй хүмүүсийг хичнээн сайхан байлгаж байгаад хэрэгтэй үедээ буцаагаад ашиглаж байна аан. Яг л би нэг өглөө идхийм шүү бусад хүмүүс идчих вий гээд үлдсэн хоолоо түмбүүшигний мухарлуу нуудаг шиг. Санаа нь гоё юмаа. Тэгээд намайг нэг ингээд өгдөг болоосой гэж бодлоо. Гэнэт нэг Бирд гарж ирсэнээ таныг 1 удаа хөлдөөх боломж байна. Та аль насаа хөлдөөлгөх вэ гэвэл би дараах 3 боломж хэлэх байсан. Яагаад нэг гэхээр гурвыг хэлж байгаан гэвэл нөгөө хоёрыг маань сонсоод 3 удаа хөлдөөгөөд өгчих ч юм билүү дээ заавал 3-г хэлнэ.


Тэгээд 3 дугаарт би аль хүүхэд байхаасаа хөлдөөлгөх байсын. Сайхан хөлдүү унтаал байна юу ч мэдрэхгүй. Яг өсвөр нас картын барааны үе таарч мах гурилнаас өөр юмгүй өсөөд одоо ийм намхан тагжгар амьтан. Тэхэд одоо элдэв ногоо жимс идэж өсөж байгаа хүүхдүүд хичнээн сайхан ургаж байна. Аав ээж нь намхан ч хүүхдүүд нь ургаал. Хэрэв би өдий үед өссөн бол хичнээн сайхан өндөр залуу ханхайж байгаа бол.

Тэгээд 2 дугаарт бол сургуулиа төгссөн яг идэж уудаг үе таарсан. Гудамжинд уугаал байна уугаал байна. Үзеээ кино байхгүй орёоо газар байхгүй. Ямар ч хобби байхгүй байлааа ч хөгжүүлэх боломжгүй. Сайхан найркаадаал. Гудамжинд л хамаг насаа өнгөрөөж. Тэхэд одооны хүүхдүүд хичнээн сайхан байна. Салбар салбар сонирхдогоороо нийлээд баллаж байна ш дээ.

Хамгийн туйлын хүсэлтэй нь 1 дүгээрт байгаа нь  одоо байгаа насаа хэсэг хөлдөөгөөд гараад ирмээр байна гэнэ. Хамгийн сайхан инээж хөгжиж байх залуу зандан насаа хөлдүүгээр нь хадгалмаар байна. Сэтгэл амар юм даа. Энэ уул уурхайн эсрэг тэмцсэн улс төрчид чинь өөрснөө баяжаад дэмжигчид нь улам ядуураад байгаан бишүү гэж хүнтэй хэрэлдэхгүй.  Улс төрийн томчуул чинь өөрснөө алалцаад байж яаж бидний асуудлыг шийддийн бээ өөрснөө огцруул таарна гэж агсамнахгүй. Эсүүл АН МАН гүй адилхан унагаад шинэ залуусыг сонгий барий гэж дөвчигнөхгүй. Өдрийнхөө хоолыг зохицуулж чадахгүй хэвтэжээж Өчнөөн том мега төсөлүүдэд санаа зовж суухгүй амар ч юмуу гэж бодхын. Одоо хэрэлдэж уралдсаар байтал би лав Таван толгой оюутолгой хоёрын тухай асар л гүн гүн мэдлэгтэй болж ирлээ. Тавантолгойгоо байг гэхэд Оюутолгойгоо хөдөлгөөсэй гэж миний энэ муу Оюунлаг толгой их зовох юм аа ч гэх шиг.  Толгойн тухай ярихдаа толгой холбож бариад мэдрэлтэж дуусах боллоо. Тэр нь хүн ганц олдох амьдралдаа тэр тусмаа залуу зандан үедээ сайн сайхан явхыг бодолгүй яахав дээ. Улс төрчид нь баян бизнэсмэнүүд нь ядуу тийм улсын иргэн байхыг хэн хүсэх билээ дээ.

Зиа ингээд сүртэй сүртэй юм бодоод хөлдөөлгөсөн эргээд сэрээхээ мартуул яахуу. Мартадгүймаа гэхэд гар хуруу ээлж ээлжээр гэсгээгээд эрхтэний наймаанд хусуул яахуу. Гэсгээгээд нэг сэрсэн ганц толгой зүрх хоёр үлдцээн хөөрхий амьтан байжаавал яахуу. Уг нь муухай эрсдэлтэй л юм. Яг хөлдөөгөөд 18 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын өмнө нэг хэсэг түр сэрээчээрэй гээд сайхан захиас өгөөд унтчуул тээ. Гялс сэрж хөгжилдөж байгаад асуудал хэвэндээ алалцсаар байвал эргээд хөлдөөлгөөл унтчихдаг бол амар шүү.

Зарим нь болхоор улс төрчдийг хөлдөө гэхийн. Тэднийг алхын оронд хөлдөөгөөд чамгүйгээр монгол улс ийм сайхан хол явчлаа. Хэрвээ та нар байсан бол яах байсан байхнууу. Гээд ам өчгийг нь авж түмэн олонд таниулж дахиж тийм амьтад гархаас сэргийлэх хэрэгтэй байсан гэхийн. Ямар ч байсан тийм апраат хэний янаагүй хэрэгтэй л байгаан байшүү эрхэм  зохион бүтээгчидээ. Надаас өөр хүн хөлдөж энэ үеээ алгасхысан гэж бодохгүй тийм үед л амьдармаар байгаан тээ.   

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zohiogchin friend 2015-05-08 06:29:10
    ene hun ta nart zoriulj zoriud iim hoshin baidlaar bichsen bna shde teneguudee. neeh ih bolovsroltoigo gaihsan malnuud bhima bur savaaga haychihlaa
  • Зочин 2015-05-08 03:38:22
    Галзуу хүний тэмдэглэл
  • монгол хэл бичиг соёлыг санаатай гутаа 2015-05-08 03:14:21
    монгол хэл бичиг соёлыг санаатай гутааж байна,завхарсан юм
  • sonin 2015-05-08 01:35:50
    sonin uim bichsen bn. udriin temdeglelee bitgi sonind tabiad bai lda
  • иргэн 2015-05-08 00:35:46
    юу бичээд байгаа юм бэ? асуудалгүй амьдрал бол амьдрал биш мөхөл. Алдаагүй ажил бол ажил биш хий хоосон мөрөөдөл юм.
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:21:36
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • Батням 2015-05-07 09:55:15
    Энэ нөхөр чинь хос бичигтэн гэж дальчиганаад, худам ч байхгүй, кирилл ч байхгүй, хов хоосон үлдсэн, умаахум үеийнхний сонгодог зохиолч юм гэнэ лээ.
  • Guest 2015-05-07 09:43:18
    Үг үсгийн алдаанаас их юм алга даа.
  • 1958.mn 2015-05-07 08:16:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • ххр 2015-05-07 07:35:21
    нээрээ чи их намхан юм байна лээ шүүү
  • 1958.mn 2015-05-07 07:18:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • ха ха ха 2015-05-07 07:12:02
    чамайг хөлдөөгөөд хэрэгтэй үед нь гэсгээгээд ашиглах уу. хэнд ч хэрэггүй хог байж. ядаж зөв бичээд сурчих