Шүүхийн ерөнхий зөвлөл, ШӨХТГ-тай хамтарна
Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг бэхжүүлэх”, зах зээлд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлэх, боловсронгуй болгох, шүүхийн практикийг судлах зэрэг чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өрсөлдөөний тухай хууль нь 2010 онд батлагдсан харьцангүй шинэ хууль. Шүүхийн практикт зарим кейсүүд урьд өмнө шийдвэрлэгдэж байгаагүй цоо шинэ харилцаа байдаг. Өрсөлдөөний тухай хууль улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, баялгийн зөв хуваарилалттай уялдаа холбоотой өргөн хүрээнд үйлчилдэг чухал ач холбогдолтой хууль юм. Иймд Жайка-ийн төслийн хүрээнд өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлж, улам боловсронгуй болгох, судалгаа хийх зэргээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллана” хэмээн тэмдэглэлээ. 

Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: “Өнөөдөр бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж байна. Шүүх байгууллагын хувьд өрсөлдөөний эрх зүйн орчин шинэ тутам зүйл учраас бид энэ төслийн хүрээнд шүүгчдээ сайн туршлага бүхий улс орон тэр дундаа Япон улсын Өрсөлдөөний туршлага, шүүхийн практикийг судлуулах сургагч багш нарыг бэлдэхээр боллоо. Манай бэлтгэгдсэн сургагч багш нар захиргааны хэргийн болон иргэний шүүгч нарт мэдсэн сурсанаа зааснаар Монгол улсад Өрсөлдөөний эрх зүйн орчин нөхцөл сайжирна” гэж онцолсон юм.     
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:22:04
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • 1958.mn 2015-05-07 07:25:26
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!