Шүлхий гарсан аймгуудад 1,5 сая тун вакцин хүргүүллээ
Ховд аймгийн Булган суманд 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр шүлхий өвчний сэжиг илрэн,  гуравдугаар сарын 4-ны өдрийн лабораторийн шинжилгээгээр гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогджээ. Үүнээс  хойш уг аймгийн Булган, Үенч сумдын дөрвөн голомтонд нийт 922 мал өвчилсөн байна.   Шүлхий өвчнөөр  гуравдугаар  дугаар сарын 14-ний өдрөөс хойш шинээр мал нэмж өвчлөөгүй  тул уг өвчинтэй тэмцэх стратеги, зааврын дагуу тавдугаар сарын 4-ны өдөр хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна. 

Булган, Үенч сумын эрсдэлтэй бүс нутгийн уг өвчинд мэдрэмтгий мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198,7 мянган тун вакцинаар I ээлжийн вакцинжуулалтад хамруулжээ. 

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2015 оны төлөвлөгөөт арга  хэмжээнд зориулан нийт 1,5 сая тун вакциныг тендерээр худалдан авч Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд хамруулахаар хуваарилан хүргүүлсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:22:37
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
    202.21.106.115
    Мэдэгдсэн Хариулах