Тэмээ цөөрсөөр байна
Тэмээний тоо толгой Улсын хэмжээнд хорогдсоор байгаа билээ. Иймээс Дорнод аймагт тэмээн сүргээ өсгөн үржүүлэхэд анхаарч “Тэмээ” нэртэй дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон гэх.

Энэ жилийн тэмээний тоог урд жилүүдийнхтэй харьцуулбал буурч үзүүлэлт гарчээ.  Тэмээний тоо толгой  хорогдсон шалтгааныг тодруулахад болон малчид зах зээл дээр тэмээний махыг худалдан борлуулах явдал их байгаатай холбон тайлбарлаж байна.

Дашрамд дурдахад Дорнод аймгийн хэмжээнд нийт 448125 эх мал төллөөд байгаа бөгөөд мал төллөлт 81,3 хувьтай байгаа аж. Зүсээр нь ангилбал  ингэ 595, гүү 33076, үнээ 34424, эм хонь 245226, эм ямаа 134804 байна. Одоогоор 445389 толгой төл бойжиж байна.

Энэ хавар Дорнод аймгийн 14 сумын 3738 малчин өрхөд 1220143 толгой мал хаваржжээ. Нийт малын 0,4 хувь нь буюу 6375 толгой мал зүй бусаар хорогджээ. Тухайлбал тэмээ 413, адуу 413, үхэр 551, хонь 3031, ямаа 2329 байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-03 09:57:41
    Дээрхийг бичмэр болсон Уянга Та,юм бичих гэж будлиулж гарах юм. Гаргахаасаа өмнө над руу явуулж байвал би хянаад засаад эргүүлээд явуулж байя. Мэдэмхийрсэнээс мэдлэгтэй буурлуудаасаа зөвлөлгөө авахдаа бүү ич.Дахин ийм болхи өөрийгөө олон түмэнд шившиг бол
  • zochin 2014-06-03 03:50:14
    harin ch neg ue tsoorch baisnaa bodvol osood baigaa shuu dee. 278 myanga baisnaa 310 myanga garchihaad baina, ene buursan gesen ug bish shuu dee. yadaj 2013 onii maliin toogoo olj harchihaad bicheech ta nar.
  • өө хар малаа 2014-06-03 02:08:33
    Зүсээр нь ангилбал ингэ 595, ха ха хүрэн бор, ухаа ягаан тэмээ тэдэн толгой байна гэж бичээч. 9 цагаан тэмээгээр бэлэг барьдаг болчиволч тэмээ их өснө дөө.