Монгол Улсын иргэн Л.Энх-Амгалан
УИХ-д байтугай Монголд толгой баяны нэгээр тодроод байгаа эрхэм гишүүн Л.Энх-Амгалан өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр аль улсын иргэн бэ гэдгээ тодорхойлох амаргүй асуудалтай тулгарав. Тэрээр АНУ-ын Элчин сайдын “2016 оноос өмнө Монголд хөрөнгө оруулаад хэрэггүй” гэсэн мэдэгдлийг иш болгон татсан нь Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Ганхуяг гишүүний бухимдлыг төрүүлж “Чи аль улсын иргэн бэ” хэмээн амыг нь асуухад хүргэсэн юм. Цаагуураа хоёр биенээ давах санаатай хорон үг чулуудалцсан хоёрын явган хэрүүл даамжирч Д.Ганхуяг гишүүн “Энержи ресурс”-тай холбох гэсэн үү яасан Л.Энх-Амгалан гишүүний иргэншлийг шалгаагаад авсан.

Хариуд нь М.Энх-Амгалан “Тэгж яривал чамайг Уул уурхайн сайдаар томилогдсоны дараа хөрөнгө оруулагчид яваад өгсөн шүү” гэсэн нь Уул уурхайн сайд болсныхоо дараахан “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэсэн цочир мэдэгдлээс нь болж хөрөнгө оруулагчид дайжсаныг хэлсэн хэрэг болов уу.. Нөгөөтэйгүүр “Чалко”-той байгуулсан гэрээг сайжруулна гэж зүтгэсэн биш тонныг нь 70 ам. доллараар зарж байсан нүүрснийхээ үнийг 30 болгон бууруулж ихээхэн алдагдалтай ажиллаж байгаа “нүгэл” чухамдаа Д.Ганхуяг гишүүнтэй холбоотой гэдгийг Л.Энх-Амгалан цаад утгаараа сануулсан нь Д.Ганхуягийг тийнхүү иргэншил судлаач болгосон нь тодорхой. Гэхдээ одоогоор иргэн Л.Энх-Амгалан Монгол Улсын иргэншилтэй гэдэг нь маргашгүй үнэн билээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-08 02:55:41
    bitgii ataarh hamgin sain ajlaa hiij bgaa sh dee
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:10:53
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • ghg 2015-05-07 11:53:41
    harbaas hujaa baina shtee hen mongol ulsiin irgenshil ugsun yum boloboo.
  • Ataarhuu Jenko 2015-05-07 08:28:12
    Mongol ataarhalaas ard Tymen ni yaduu hoorondoo heralded l..HOHINO... Har nurse mongo bolgood cadahgyi hoorondoo alalsaad l..
  • Zochin 2015-05-07 06:32:54
    Dollariin khansh yagaad buugaad bgaa yum bol Enkh-Amgalaan. KKK
  • Zochin 2015-05-07 06:18:22
    Sonirkholiin zurchiltei khyn yamar asuudlaar yu yarij yamar asuudlaar sanal ugch baikhaa meddeg baimaar yum. Yoszyitei l yum bol.
  • 1958.mn 2015-05-07 05:57:39
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • ZOCHIN 2015-05-07 05:53:54
    ENE ENHAMGALAN, ODJARGAL ,OYUNGEREL,ENHSAIHAN NAR YG HEND HENII OMCHIIG OGOH GEED ULAIRAAD BAINA AA. AVILGACHID MONGONII UNER UNERLEED BUR ULAI...