Африкийн цагаачид ачиж явсан бас нэгэн онгоц осолджээ
Газрын дундад тэнгист Африкийн цагаачдыг ачиж явсан бас нэгэн усан онгоц осолдож живсэн тухай “Save the Children” байгууллага мэдээлэв. Ослын дараа эрэг хүртэл сэлж хүрсэн хүмүүс нь усан онгоцон дээр нийт 137 хүн байсан гэж хэлсэн байна. Тэднээс хэд нь амьд гарсан хэд нь үрэгдсэн тухай баттай мэдээ байхгүй ч зарим гэрчүүдийн хэлж байгаагаар хамгийн багадаа 40 хүн живсэн аж.
 
Үүнээс өмнө Газрын дундад тэнгист эргүүл хийж байгаа эргийн хамгаалалтын усан онгоцнууд Италийн эрэг рүү хөвж яваад осолдох дөхсөн 1000 гаруй цагаачдыг Италийн эрэгт эсэн мэнд хүргэсэн байна. Тавдугаар сар гарснаас хойш Ливийн эргээс Европыг чиглэн усан онгоцоор хөвж яваад осолдсон 6000 гаруй хууль бус цагаачдыг аварчээ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.