УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нар гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өмчлөх эрхээ хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгааждаг зохицуулалтыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгааждаг болгохоор зохицуулсан. Мөн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгэж байхаар тусгасан. Энэ нь түрээслэгч болон түрээслүүлэгчийн аль алиных нь эрх ашгийг хамгаалах, давхар түрээслэх эрсдлийг арилгах давуу талтай. Энэ хуулийн нэг гол зохицуулалт нь өмчлөлийн хэлбэрээс үл хамааран бүх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр зааж өгсөн. Түүнчлэн өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг хангахын тулд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч нь мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулдаг байхаар төсөлд тусгасан гэдгийг тэд хэллээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Баасанхүү, Р.Гончигдорж нар үг хэлсний дараа байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 46 нь буюу 85.2 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цагаас үргэлжилнэ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn