Шүүх, шүүгчийн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс санал гараагүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзжээ. Тодруулбал, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалт, мөн зүйлийн 23.7 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг  Үндсэн хуулийн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”; Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”; Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй  гэж үзсэн байна.

Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Шүүхийн ерөнхий зөвлөл мэргэжлийн хороотойгоо хамтраад үнэлэлт дүгнэлт өгнө гэж заасан. Энэ нь шүүгчийн хараат бус байдалд хандаж байна гэж иргэдийн гомдол ирсэн. Үнэндээ шүүгчийн бие даасан хараат бус байдалд халдаж байна. Иргэдийн гаргасан мэдээлэл үндэслэлтэй. Шүүгчийн  ажлын чанар бүтээмж хянагдаад явна. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлө , мэргэжлийн хороо хянахгүй. Шүүгчийг гагцхүү ёс зүйн хувьд  тэнцэхгүй болон мэргэжлийн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд ажлаас нь чөлөөлж болно гэж олон улсад заасан байдаг. Шүүхийн мэргэжлийн хороо дүгнэлт гаргаад, дүгнэлт нь сөрөг гарсан тохиолдолд ажлаас нь чөлөөлж байгаа нь хууль бус. Тийм учраас Үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээж авахын зэрэгцээ шүүгчийн хариуцлагын асуудлыг нухацтай авч үзэж ёстой гэж байв.

Мөн зарим гишүүд шүүгч нар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгааг буруутгалаа. Энэ тохиолдолд шүүгч нарт үзүүлэх хариуцлага гэж байхгүй байгааг хэлж байсан юм. Иймээс шүүгчийн хариуцлагыг журмаар зохицуулж болохгүй бол хуулиар зааж өгдөг байх хэрэгтэйг хэлж байна.

 Эцэст нь Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээж авсан юм. 

Чуулганы хуралдаан Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:24:55
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • 1958.mn 2015-05-07 05:37:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!