Шарга морьтын амны авто замын засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/388 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хөрөнгөнөөс энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Шарга морьтын амны авто замын засварын нэг тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгов.  
 
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-07 06:06:37
    Нефть баазаас Орбит, Найрамдал зуслан хүртэлх зам 1985 оноос хойш засвар хийсэнгүй. Зуслангийн зам чухал уу? СХД-ийн 2-3 хорооны оршин суугчдийн зорчих зам
  • 1958.mn 2015-05-07 05:39:10
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • уншигч 2015-05-07 04:35:19
    сонсголонгийн замаа засаач ээ, хоёр жил шороон дотор амьдарч байна, Бат-үүл, Баттулга нарт пин барьж өгөөд амьдруулах юмсан, тэгвэл арай хурдан засах байх даа....