Персийн булангийн орнууд Ираны дотоод хэрэгт оролцохгүй
Персийн булангийн орнууд лалын шашны сунна урсгалтай тул шиа урсгалынхан олонх байдаг Ирантай тийм ч сайн харилцаагүй. Гэхдээ саяхан Персийн булангийн орнууд хэлэлцээр хийгээд шиа урсгалт Ираны дотоод хэрэгт оролцолгүйгээр хэвийн харилцаатай байх бодлого баримтлахаар болжээ. Энэхүү хэлэлцээрт Францын Ерөнхийлөгч Олланд оролцсон байна. Ингэснээр Персийн булангийн орнуудын холбоог 1981 онд байгуулагдсанаас хойш тус холбооны уулзалтад оролцож байгаа Өрнөдийн анхны төрийн тэргүүн нь Олланд боллоо.
 
Персийн булангийн орнууд Ираныг бүс нутгийнхаа хамгийн том өрсөлдөгчөөс гадна хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөрөөс нь болж үл итгэсэн байдлаар хандсаар ирсэн. Уулзалтын явцад Францын Ерөнхийлөгч нь Ираныг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй, хориг арга хэмжээг цуцлах явц аажим, удаан байх ёстой гэж мэдэгдэв. Мөн Йеменд Саудын Арабын тэргүүлсэн эвслийнхний явуулж байгаа байлдааны ажиллагааг дэмжиж байгаагаа Олланд мэдэгдсэн төдийгүй Башар Асадын эсрэг тэмцэж байгаа Сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлсэн хэвээр байна гэдгээ хэлэв.
 
Гэхдээ Олланд дан ганц Персийн булангийн орнуудын холбооны уулзалтад оролцсоноор  хязгаарлагдаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүний энэ удаагийн аяллын гол зорилгын нэг нь Катарт зэвсэг худалдах томоохон гэрээнд гарын үсэг зурах явдал байв. Энэ зорилгоо амжилттай биелүүлснээр Франц нь Катарт 24 ширхэг “Rafale” сөнөөгч онгоц худалдахаар боллоо.  Гэрээний дагуу Катар нь 24 сөнөөгч онгоцыг нийт 6,3 тэрбум еврогоор худалдан авна. Үүний дээр Франц нь олон арван тэрбум еврогийн өртөгтэй хэд хэдэн эдийн засгийн төсөл хамтран хэрэгжүүлэхээр Саудын Арабтай хэлэлцээр хийж байгаа аж.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-07 05:39:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.248
    Мэдэгдсэн Хариулах