Дуулиан, шуугиантай Катарт очсон чөлөөтийнхөн тэмцээнээ амжилттай эхлүүллээ
Нэлээд дуулиан шуугиантай Катарт очсон чөлөөт бөхийн шигшээ багийн баг тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай эхлүүллээ. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй 57, 65, 86, 125 кг, эмэгтэй 58 кг-ын жингийн барилдаанууд болж медальтнууд тодорлоо.

Манай бөхчүүдээс энэ өдөр 57 кг-ын жинд Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 85 кг-д П.Өсөхбаатар, 125 кг-д Б.Батбаяр /дасгалжуулагч/, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Э.Гантуяа нар барилдсанас нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

57 кг-ын жинд барилдсан Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт хийлж, Японы бөх Фумитака Моришита, Энэтхэгийн бөх Рахул Баласанев Аварег нарыг ялж мөнгөн медалийн төлөө БНАСАУ-ын бөх Хак Жинг Лонгийг 3:0 онооны харьцаагаар ялсан юм. Улмаар алтан медалийн төлөө Киргизийн бөх Самат Надырбек Уулуг 4:1 онооны харьцаагаар ялснаар Азийн аварга боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд ОУХМ П.Өсөхбаатар нар хүрэл медаль хүртсэн юм.

125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр барилдаж, VII байр эзлэв. Тэрбээр нэгдүгээр тойрогт Туркменистаны бөх Эльпур Жучловыг 9:6 онооны харьцаагаар ялсан ч Иракийн бөх Мохаммед Саван Абдулблектай өрсөлдөж 0:10 онооны харьцаагаар ялагджээ. Манай хүнд жинд өрсөлдөх гурван тамирчин визний асуудлаас болж Катарын хилийн давж чадаагүй өнөөдөр эх орондоо ирэхээр болсон юм.

Харин Азийн аваргын тэмцээнд бүтэн багаараа оролцож байж Лас Вегаст болох олимпийн эрхийн оноо олгох ДАШТ-д оролцох эрхтэй болох байсан тул тамирчдын оронд дасгалжуулагч нар ийнхүү дэвжээнд гарахаар болсон юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 97 кг-д Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр шавийнхаа өмнөөс мөн дэвжээнд гарч барилдана.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-07 05:39:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.248
    Мэдэгдсэн Хариулах