Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ
Монгол Улсын Засгийн газрын тогтоол , Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга “2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/235 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлагыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан нийслэлийн Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын ажиллах хуваарь, бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.

Цэргийн зарлан дуудах хуудсыг 18-25 насны залуучуудад 93,6 хувьтай тараасан бөгөөд зарлан дуудах хуудсаа авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн  үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм. Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно.   

Монгол Улсын "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль",  Засгийн Газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах хүсэлтэй 29 хүртэлх насны цэргийн алба хаасан иргэдийг сонгон шалгаруулалтаар элсүүлж, Зэвсэгт хүчний цэргийн ангиудад алба хаалгах юм.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын дарга, нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун цэрэг татлагын ажлыг хууль дүрэм, журамд нийцүүлэн зохион байгуулж, цаг хугацааг тооцох, 2010 онд Батлах хамгаалахын сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан иргэний цэргийн жинхэнэ албанд элсэх иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах зааврыг баримталж, энэ онд техникийн үзлэгт орж, зохих газраас зөвшөөрөл авсан авто машинаар цэргүүдийн тээвэрлэж, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газартай хамтран 1 дүгээр эгнээгээр зорчуулах, цэрэг татлагын байрны тохижилт, камержуулалт зэргийг сайтар хангаж ажиллахыг комиссын гишүүдэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
            ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР
  • Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96-р дунд сургууль/ цогцолбор
  • Баянзүрх дүүрэг - 53-р дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг - 31-р дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83-р дунд сургууль/ цогцолбор
  • Хан-Уул дүүрэг - 34-р дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг - 24-р дунд сургууль
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.мн 2015-05-10 07:13:20
    Өнөөдөр зарахад бэлэн 100 000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Хямдхан өгнө шүү.Манайхаас аваач дээ.Тал үнээр нь өгий.Агуулах чөлөөлөх
  • 1958.mn 2015-05-07 05:41:00
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!