Дахиад л найман нэрийнхнийг туйлдуулах нь
 Л.Эрдэнэчимэг гишүүн “Архины хяналтын тухай хууль”-аар найман нэрийн дэлгүүр ажиллуулагчдыг дарамтлаж, зах зээлээс шахахыг оролдсон. Гэвч түүний хууль “түүхий” байсан учраас УИХ-аар дэмжлэг авсангүй. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан хэсэг хүмүүс найман нэрийн дэлгүүр ажиллуулагсдыг дарамтлах дахин нэг хууль санаачлав. Энэ нь “Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл” юм.

Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа. Хуулийн төсөлд дөрвөн төрлийн татварыг нэмэхээр тусгасан байна. Тодруулбал, жижиглэнгийн архи, тамхины худалдаа, зочид буудал, амралтын газар, ресторан, баар цэнгээний газруудад үйлчилгээний татвар ноогдуулахаар тусгажээ. Архи, тамхинд татвар ноогдуулж болно. Гэвч энэхүү хуулийн төсөлд архи, тамхины жижиглэнгийн худалдаанд ноогдох татварын хэмжээг нэмэгдүүлнэ гээд заачихаж.  Өөрөөр хэлбэл архи, тамхийг жижиглэнгээр худалдаалдаг өнөөх л найман нэрийн дэлгүүрүүдэд ноогдох татварын хэмжээ нэмэгдэх нь.

Харин архи, тамхи үйлдвэрлэгчид, бөөнөөр худалдаалагчдад энэ хууль ямар ч хүртээлгүй. Нөгөө талаас УИХ-д архи, тамхи үйлвэрлэгчдийн төлөөлөл цөөнгүй байдаг учраас тэдний бизнесийг хамгаалсан хууль болох нь гэж ойлгогдож байна.  

Зочид буудал, ресторан, баар цэнгээний газрууд ч мөн адил. Хямралаас шалтгаалж тэдгээр байгууллагууд ашигтай ашиггүй ажиллаж байгаа. Энэ үед нь татвараар дарамтлах нь тэднийг өвдөг сөгдөхөд хүргэнэ үү гэхээс өсч дэвшихэд нь тус болохгүй л байх. Манай гишүүд "жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжинэ" хэмээн ярьдаг ч үг, үйлдэл хоёр үргэлж зөрөлдөж байх юм даа. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-08 02:31:13
    АН-ыг их сонговол өшөө ч татвар нэмнэ дээ, Батүүл хотын төврүү зорчвол 50-ыг авах санаатай байгаа,
  • Эсэргүүцэж бна 2015-05-07 15:03:19
    Мөрөөрөө амьдралаа аваад явж бгаа хүмүүсийг татвараар дарамтлахаа больё Төрийн албан хаагчдыг болохоор элдэв аргаар дэмжээд мөнчигрөөрөө явж бгааг нь дарамтлаа...
  • Huuli togtooloo heregjuul 2015-05-07 14:19:27
    100-s doosh alban haagchtai baiguullaguud orlogch darga, ddd zahiralgui bn gesen chin heregjihgui bn niislel ter chigeeree orlogchuud bn
  • zochin 2015-05-07 14:08:22
    iim yum sedeji baidag durakuudyg kharaal ideesei ,gankhuyagaa chi uudlukhguy dee, ard olnoo yaduuruulakh yum sedeji baidag yasan dotor ni arilchikhsan lalaruud...
  • ghjg 2015-05-07 11:33:38
    tatbar nemeh ni zub shv targan umhii bietei, biznes hiij luibariin argaar mungu oldog hvn bvhnees undur tatbar abdag bolmoor yum bas nertei zvstei hulgaichuudas...
  • NOVSHNUUD 2015-05-07 11:25:39
    DANDAA MALNUUD HIIH AJIL NI OLDOHGUI DANDAA NOVSHIIN YUM HIIJ SUUH YUMAA