Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангалж магадгүй
Европын холбооны парламент Оросын эсрэг аваад байгаа хориг арга хэмжээг чангатгах талаар энэ оны зургаадугаар сард санал хураалт явуулахаар болжээ. Хэрэв Орос  гал зогсоох тухай Минскийн гэрээг бүрэн дагаж мөрдөхгүй байх, Крымийн хойгийг Украйнд эргүүлэн өгөөгүй тохиолдолд хориг арга хэмжээг улам чангатгахаас гадна, Украйнд хамгаалалтын зэвсэглэл нийлүүлэх асуултыг авч үзнэ гэдгээ Европын холбооны парламентын олон улсын хэрэг хариуцсан хорооны мэдэгдэлд дурджээ.

Энэхүү мэдэгдэлд Орос ба Европын холбооны улсууд хоорондын хэвийн хамтын ажиллагаанд Крымийг эргүүлэн өгөх нь нэн чухал ач холбогдолтой гэж онцлоод “Крымийг хууль бусаар өөртөө нэгтгэсний дараа Хар тэнгисийн ай савын хүчний тэнцвэрт өөрчлөлт орсонтой холбогдуулан Европын холбоо батлан хамгаалах чадвараа сайжруулах хэрэгтэй” гэжээ.
 
Мөн Крымийг өөртөө нэгтгэснийг Европын холбооны бүх  гишүүн санал нэгтэйгээр үл зөвшөөрсөн байр суурьтай байх ёстой, Крымийг оросууд Калининградтай адил Европын холбоонд заналхийлсэн пуужин харвах шинэ талбар болголоо гэж мэдэгдэв. Ердөө жил гаруйн дараагаар Крым дэх бүх зэвсэглэлийг өөрчлөн шинэчилж дуусахад оросууд Төв Европ, Балканы хойг, Өмнөд Европ, Газрын дундад тэнгисийн дорнод эрэг ба Ойрх Дорнодод бүхэлд нь цохилт өгөх хэмжээнд хүрнэ гэдгийг онцолсон байна. Цаашлаад Крымийн хойг ба Приднестрийг холбосон гарц байгуулбал цаашид Украйныг далайд гарах гарцгүй болгох аюултай байгаад Европын холбооны парламентын гишүүд ихэд сэтгэл зовнижээ. Ийм нөхцөлд бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд Европын холбоо нь НАТО, АНУ-тай илүү нягт ажиллах шаардлагатай байна гэж Европарламентын гишүүд үзжээ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:29:06
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • 1958.mn 2015-05-07 05:47:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!