Нийтийн тээврийнхэн хотын зам дээр уралдахаас аргагүй байдаг гэнэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нарын үйлчилгээ үргэлж шүүмжлүүлдэг. Хотын зам дээр  өөр хоорондоо уралдаж олон ч ноцтой осол аваар гаргах болсноо тэд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Тэд ийнхүү уралдахаас өөр аргагүй байдалд орсноо компанийнхаа удирдлагуудтай холбон тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн удирдлага жолооч нарынхаа цалингийн 70 хувийг орлогын хувиар тооцож олгодог аж. Иймээс жолооч нар өндөр гүйцэтгэлтэй гарч, ахиухан цалин авахын тулд хот дотор  бие биетэйгээ тэмцэлдэн, уралддаг аж.  Үүний улмаас ноцтой осол аваар гарч тус компанийн туршлагагүй залуу жолооч нар шоронгийн хаалга татаж байгаа тухай жолооч нар өөрсдөө хэлж байна. 

Зорчигч тээврийн нэгтгэл компанийн ажилчдаа хэт шахдаг энэ байдлыг Нийслэлээс өгсөн үүрэг гэдгийг ажилчид нь хэлж байлаа. Тиймээс манай нийтийн тээврийн үйлчилгээ өдөр өдрөөр доройтож зорчигчдын аюулгүй тайван байдлыг алдагдуулж байгаа нь Нийслэлийн удирдлагуудын шийдвэр аж. 

Энэ байдлаас үүдэн  ажилчид болоод компанийн удирдлагуудын хооронд маргаан үүсэж эхнээсээ ажил төрлөөсөө халагдаж, үүнийг эсэргүүцсэн нэгэн нь өнөөдөр шүүхийн хаалга татан явна. Өнгөрсөн долоо хоногт “Зорчигч тээврийн нэгтгэл”компаниас хууль бусаар халагдсан гэх жолооч П.Намсрайноров мэдээлэл хийж өлсгөлөн зарлах гэж байгаагаа дуулгасан. Одоо тэрбээр өлсгөлөнгөө зарлаад эхэлсэн байгаа. Мэдээлэл хийх үеэр түүнээс зарим зүйлийн талаар тодруулсан юм.

П.Намсрайноров: Намайг 2500 төгрөг дутаасны төлөө ажлаас халсан

-Та яг юу болсон талаар тайлбарлаад өгөхгүй юу?
Юуны өмнө би бол архи ууж, тамхи татдаггүй, ажилласан жилээсээ хойш нэг ч удаа ажил таслаж үзээгүй хүн. Манай автобус бааз сар болгоны 23-наас эхлэн тооцоо хийж эхэлсэн бол дараа сарын 22-нд тооцоогоо тасладаг журамтай юм. Би 2 сарын 23-аас 3 дугаар сарын 22 хүртэл бүтэн сарын хугацаанд Хандсүрэн гэдэг кондуктортай Сонсголон-Ард чиглэлд ажил үүрэг гүйцэтгэсэн. 22-ны өдөр тооцоо таслаад 23-ны өдрөөс Хандсүрэн гэдэг кондуктор 117 ноймрын бригадын тэргэнд явж эхэлсэн. Бид хоёр бүтэн сайнд хамт ажиллаад салсан юм. Тэгээд 24-ний өдөр ажилдаа ирсэн чинь цалин бодох тооцоон дээр Хандсүрэн 100%-ийн гүйцэтгэлтэй гарсан, би болохоор 99.92%-ийн гүйцэтгэлтэй цалин авах эрхгүй болсон байсан. Манайх 100%-ийн гүйцэтгэлтэй байвал цалинг нь бодож өгдөг журамтай юм.  Энийг манайхан “цайрах” гэж нэрлэдэг. Хэрвээ орлого олж чадаагүй бол тэр хүн хичнээн ажиллаад ч цалин өгдөггүй. Ингэж бид нарын хөдөлмөрийг мөлждөг байхгүй юу. Энэ Одонтунгалагийн гаргасан дотоод журам тэр чигтээ хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байгаа. Тэр байтугай, бид нарыг хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгвөл хөдөлмөрийн гэрээ цуцлана гэсэн хөдөлмөрийн гэрээтэй, бүгдийг нь ийм шилэн өрөөнд суулгаж байгаад гарын үсэг зуруулж байсан.

-Тэгвэл таны ажлын гүйцэтгэл хүрээгүй юм байна шүү дээ?
Миний гүйцэтгэлээс ердөө 2500 төгрөг дутсан. Одонтунгалагт би хүсэлт тавьсан: Миний гүйцэтгэлээс 2500 төгрөг дутсан байна, би бүтэн сар цалингүй ажиллах нь байна шүү дээ, миний цалинг тавьж өгөх талаас нь бодолцож үзээч ээ гэж хүсэлт тавьсан. Тэгтэл 4 сарын 1-нд Одонтунгалаг дарга намайг дуудаад Би 3 сарын 31 нд 1-р баазын дарга Ононбаяр гэж залуу бий. Энэ захирлын зөвлөлийн хурлаар орчихъё.  Гол нь надтай цуг явсан кондукторын буруутай үйл ажиллагаа. Жолоочийнхоо орлогыг шахаж мэдэхгүй болохоор энэ хүнийг хохироосон. Тэгээд Ононбаяр надад чи эр хүн шиг зан гаргаад энэ сар цалингүй ажиллаа гээд бодчих, үүнийг  нөхөж өгөх боломжгүй юм байна.  Би тэгье ээ гэж хэлээд гарсан. Хандсүрэн тэр хурал дээр надтай хамт орсон. Тэгтэл маргааш нь буюу 4 сарын 1-ний өдөр Одонтунгалаг дарга намайг дуудаад миний бичсэн хүсэлтийг барьчихсан, чинийх мөн үү? гэж асуусан. Би мөн л гэж хэлсэн. Тэгтэл намайг чи муу хөдөлмөр хийж чадаагүй байж яагаад зарга хийгээд яваад байгаа юм гэж загнасан. Би  кондукторын буруу шүү дээ, мөнгийг кондуктор хариуцаж шахах ёстой гэсэн чинь би халагдсан хүнд ямар ч хариуцлага оногдуулах боломжгүй гэсэн. Гэтэл Хандсүрэн 15000 төгрөгийн зөрчил гаргаад халагдчихсан байсан. Манай баазад кондуктор 5000 төгрөгөөс дээш мөнгөний зөрчил гаргавал шууд халдаг дотоод журамтай. Тэр чинь улсын мөнгөнөөс хулгай хийж байгаа гэсэн үг.  

-Таныг ажлаас халах болсон шалтгаанаа удирдлага тань юу гэж тайлбарласан юм бэ?
Нэгдүгээрт, улсын орлогоос мөнгө идсэн, хоёрт, санхүүгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн, гуравт 03 дугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд удирдах албан тушаалтнаа хууран мэхэлж чөлөө авсан гэсэн шалтгаанаар халсан.  Би гайхаад. Хэзээ би улсын орлогоос мөнгө идсэн бэ? гэсэн чинь Хандсүрэн гэдэг кондукторын бичсэн нэг өргөдөл  гараад ирлээ. Тэр өргөдөл дээр намайг кондуктороо зодож занчиж, мөнгө нэхэж аваад хоол авч иддэг байсан гээд биччихэж. Тэгтэл тэрийг хэлэхээсээ өмнө надаас Одонтунгалаг дарга гэнэт л “Чи хоол иддэг үү” гэж асуусан. Би чинь хүн юм чинь хоол иддэг ээ, ямар шороо, өвс идэлтэй нь бишдээ л гэлээ. Тэгтэл энэ үгийг минь тэгж мушгиж ухсан нүхэнд хийчихсэн. Үнэхээр тийм л байсан юм бол Хандсүрэн өмнө нь яагаад үүнийг яриагүй юм бэ? Гэнэт л ийм өргөдөл гараад ирсэн нь хачин. Бас санхүүгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэдэг нь 2500 төгрөгөө нөхөхийн тулд ирээсээ 0.5-аар гүйлгэчих гээд манайхан хэлээд байхаар нь би болдог л юм байх гэж бодоод “өө тэгье тэгье” гээд өргөдөл байдлаар бичээд өгсөн. Тэгтэл тэр нь бас бурууджээ. Гурав дахь,  би албан ёсоор чөлөө аваад Эрээн явчихаад ирсэн чинь худлаа ярьж ажил тасалсан гэдэг үндэслэл гаргачихсан. Би албан ёсоор чөлөө аваад Эрээн явж болохгүй байсан юм байна л даа.

-Шүүхээс хариу ирүүлсэн үү? Одонтунгалаг дарга өөрөө ямар байр суурьтай байна?
Шүүхээс хоёр сар орчмын дараа хариу ирүүлнэ байх. Энэ хооронд би яаж амьдрах юм бэ? Одонтунгалаг гэж энэ хүн дандаа л ажилчидтайгаа асуудал үүсгэж байдаг. Маш олон ажилчдыг үндэслэлгүйгээр халж байсан.Үндэслэлгүй халлаа гээд шүүхдээд явлаа гэхэд 5000 төгрөгийн торгууль тавиад л болчихдог юм байна лээ. Ёстой инээдтэй. Тэгээд ч энэ хүн бол улсын байгууллагыг улсын байгууллага уу? Увсын байгууллага уу? гэмээр л болгочихсон хүн дээ. Увсынхан энгийн ажилчдаас илүү цалин авдаг, илүү боломжийн нөхцөлд ажилладаг.  Дандаа л хууль бус ажиллагаа хийж байдаг хүн шүү дээ. Манай байгууллагаас тэтгэвэрт гарсан 16 хүн байна. Энэ 16 хүний тэтгэврийг нь өгөхгүй зовоож байна. Дээд шүүхэд хандахаар  тэтгэврийг нь өг гэсэн шийдвэр гаргаж өгөөд байдаг, Одонтунгалаг өгдөггүй. Тийм дархан эрхтэй. Ер нь одоо Одонтунгалагийн өөдөөс үг хэлсэн өстөн дайсан нь болно, ажлаас халагдана. Ийм л болчихоод байна, амьдрах арга алга. Тийм болоод л би ганцаараа ч болсон хамаагүй өлсгөлөн зарлана, тэмцэнэ. Эцсийг нь үзнэ.  Надаас гадна олон хүмүүс ажлаасаа халагдчихгүй гээд “амаа үдээд”, хөдөлмөрөө шулуулаад сууж байна. Би олон хүний өмнөөс  дуу хоолой нь болно.  

З.Биндэръяа: Ажлаас чөлөөлөх шийдвэрийг захирал дангаараа гаргадаггүй

Тус баазаас халагдсан жолооч ингэж ярьсан бол тус компанийн зүгээс түүний ярьсан бүх зүйлийг үгүйсгэсэн юм.“Зорчигч тээврийн нэгтгэл компанийн ХМОНХХ-ийн мэргэжилтэн З.Биндэръяа хэлэхдээ “Ажлаас чөлөөлөх шийдвэрийг зөвхөн захирал дангаараа гаргадаггүй. Тухайн хүний харъяалагдаж байгаа нэгдүгээр баазын даргын зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл хуралдаад энэ хүнийг чөлөөлөхөөс өөр аргагүй гэж үзвэл захирлын дэргэдэх зөвлөлд мэдэгддэг.Хоёрдугаар шатанд захирлын дэргэдэх зөвлөл хуралдаад нотлох баримтуудыг авч үзээд тэр хүн нь хүлээн зөвшөөрвөл ажлаас чөлөөлөгддөг.Дараагийн шатанд тухайн хүн шүүхэд хандах эрхтэй. Шүүх хууль бус байна гэж тогтоогоод хөдөлмөр эрхлэх эрхээр нь хангах үүрэг өгвөл нэгтгэлийн зүгээс шүүхийн шийдвэрийг дагана. Жолооч орлого дутаасан гэж яриад байна. Жолооч бэлэн мөнгөтэй харьцдаггүй учраас орлого дутаана гэсэн ойлголт байхгүй” гэв.  

Ц.Одонтунгалаг: Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж, судалж байгаа

Харин “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн дарга Ц.Одонтунгалаг “П.Намхайноров нь “Автобус-1” компанид 2013 оны долдугаар  сард ажилд орсон. Ажлаасаа халагдсан нь ч үнэн. Ажлаас халагдах шалтгааныг нь ч тодорхой дурдсан байгаа. Одоо өлсгөлөн зарлаад сууж байгаа. Үүний цаана манай ҮЭХ ажиллаж байна. Гэхдээ П.Намхайноров хуулийн байгууллагад хандаж, өргөдөл гаргасан. Судалж шалгаж байгаа” гэсэн  хариу өгсөн юм.  

Ямартай ч талууд өөр өөрсдийн байр суурийг ийнхүү хамгаалж байгаа юм. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа тул удахгүй үнэн зөвөөр шийдэгдэх биз ээ. Гэхдээ нийтийн тээврийнхэн цагт баригдан хотын зам дээр өөр хоорондоо тэмцэлдэн уралдаж  зам дээр ноцтой осол аваар гаргадаг нь гарцаагүй үнэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2015-05-07 16:50:26
    hodooniihen hotod ireed soelgyi bydyyleg,ubs aimagt bainuu,ulaanbaatart bainuu,yalgah heregteidee,bandgar awgai cn iched yanadaa,budhaas tolgoigoo ceneglej syra...
  • Тулгаа 2015-05-07 15:07:25
    энэ одоо хөвөнгийн талбай дээр ажиллаж байгаа боолын эзэн юм уу. ийм балай юм гэж хаа байсан юм
  • зөвлөгөө 2015-05-07 10:39:30
    автобусны жолоочийг орлогоор нь цалинжуулахаар уралдах нь аргагүй, гүйлтээр нь цалинжуулах нь зүйтэй юм байна.Одонтунгалаг дарга минь арай өөрөөр сэтгэ.
  • dop 2015-05-07 09:26:12
    abtobys ni het olon bolchood baigaa yum.
  • zochin 2015-05-07 08:30:27
    teneg avgai mini chi udahgui hariugaa amsanaa . binderya chi duugui ajilaa hiij bai yaj chamaig ajild orsoniig chin medne shuu.
  • Ах 2015-05-07 07:19:42
    Нийтийн тээврийн жолооч нарыг орлогоор нь биш шуггамын графикийн гүйцэтгэлээр нь
  • 1958.mn 2015-05-07 05:51:12
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • zochin 2015-05-07 05:32:03
    Hot asuudliig shalgaachee. Jolooch naryn tsaling togtmol bolgoj ene uraldadgiig ni boliullachee. Ene Odontugalag gedeg maanagiig halaachee. sain manager tavi
  • zochin 2015-05-07 04:59:59
    улсын байгууллага уу? Увсын байгууллага уу? гэмээр л болгочихсон хүн дээ Uvsuudiig hezee ch haana ch ajild avahgui bah heregtei.
  • Хог 2015-05-07 03:41:43
    Уралдах ямар шаардлага байдаг юм буудал дээрээ унгаад удаад л зогсоод байдаг
  • зочин 2015-05-07 02:23:32
    Бүх кондуктор жолоочийнхоо хоол тамхийг нь даадаг шүү дээ.Тэгээд бас болоогүй ээ доод тал нь 50000 төгрөгтэй бууна шүү дээ. Иймээс улс арай өөр бодлого баримаар...