"Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт явагдлаа

Хүний эрхийн үндэсний байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг Австралийн Сидней хотноо төвтэй Ази, Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган болон Швейцарийн Женевт төвтэй Эрүү Шүүлтээс Урьдчилан Сэргийлэх Хороо хамтран Ази Номхон далайн бүсийн хэмжээнд ажилладаг хүний эрхийн үндэсний байгууллагуудаас "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд” нарыг 2014-2016 онд томилон ажиллуулж байгаа билээ.

Монгол Улсад "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд”-аар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын Бодлого, дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар томилогдон ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтнууд, тусгай албан хаагчдад зориулан "Эрүү шүүлтийн эсрэг олон улсын эрх зүйн эх сурвалж ба үндэсний илтгэлүүд, НҮБ-аас өгсөн зөвлөмжүүд" эмхэтгэлийг хэвлүүлсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 6-нд "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг ЦЕГ, УЕПГ, ШШГЕГ, ХЗЯ зэрэг хууль хяналтын байгууллага болон Хууль сахиулахын Их сургуулийн төлөөлөл бүхий 100 орчим алба хаагчдад "Эрүү шүүлттэй тэмцэх олон улсын эх сурвалж”, "Хорьж мөрдөх ажиллагаа нь эрүү шүүлтийн хүчин зүйл болох нь: Харьцуулсан эрүүгийн процессын зарим асуудал”, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь”, "Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал ба эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм” зэрэг сэдвээр явуулсан юм.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.