УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Таван толгойн асуудлаар мэдээлэл  хийнэ
09:00 цагт "Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудал" сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ын төв номын сангийн 604 тоотод явагдана.
 
10:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус дунд сургууль, цэцэрлэгүүдэд нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгасан талаар нээлттэй хэлэлцэнэ.
 
10:30 цагт "НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол Улсын оруулах хувь нэмэр" сэдэвт хэлэлцүүлэг “Бишрэлт Плаза зочид буудал”-д болно.
 
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Өвөрхангай аймгийн Арвагархээр морин спорт холбооноос улс аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалт, инженерийн шугам сүлжээний ажлын талаар холбогдох албаныхан дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгнө.
 
11:00 цагт Улаанбаатар зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны 13 дугаар хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын анхдугаар тайлан илтгэлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд ТББ-уудаас өгч саналын тухай хэвлэлийн бага хурал болно.
 
11:30 цагт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Таван толгойн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль дээр НМХГ-ын Эрүүл мэнд,Боловсрол, Соёлын хяналтын хэлтсээс сурагчдын" Үдийн цай"-ны талаар үзүүлэх сургалт хийгдэнэ.
 
13:00 цагт Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалттай хуулийн этгээд, мэргэжлийн оролцогчдод санхүүгийн дарамт учруулахгүй байх үүднээс өөрийн авч байгаа хөлс, шимтгэлийг тодорхой хэмжээгээр буруулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  Санхүүгийн зохицуулах хорооны /Засгийн газрын 4-р байр/ 207 тоотод болно. Утас: 88008781, 99277963
 
16:00 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв нь Монгол улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90, Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн хүрээнд хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмаддуудаа хүндэтгэл үзүүлнэ. "3 үеийн хэлхээс" хэмээх тус уулзалт Сүнжин Гранд зочид буудалд болох юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-07 12:28:33
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • Буд 2015-05-07 06:24:56
    АН-ыг Ардаа Ниад хийх нам гээд байх юм байна лээ ш дээ. Хэ хэ.
  • HEHEHEHe 2015-05-07 03:29:39
    Gundalai l dutaj gene ..........
  • Болдоо 2015-05-07 01:29:36
    Би Монголоо хайрлахгүй гэсэн нэртэй АН | Ард түмнээ нядла|я намын гишүүн юм.