Ж.Мэндбаяр: Төр 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг хоёрхон тэрбум болгож үнэгүйдүүлсэн
Хадгаламж зээлийн хоршоод борооны дараах мөөг шиг олширч байсан үе саяхан. Гэвч тэдний үйл ажиллагаа нэг л салхинаар дампууруулж, олон мянган хадгаламж эзэмшигчид хохирч, олон бизнес эрхлэгчид шоронгийн хаалга татсан юм. Тэгвэл тэрхүү салхинд цохигдон амьдралынхаа 10 жилийг чанга дэглэмтэй хорих ангид үлдээсэн “Глоб Кредит” ХЗХ-ны дарга асан Ж.Мэндбаяр шоронгоос суллагдаад 10-аад хонож байна.

Хоригдож байх хугацаанд нь нэр дээр нь байсан бүхий л хөрөнгийг үнэгүйдүүлж, шамшигдуулсан. Гэхдээ одоо өөрийн гэсэн хөрөнгөө бүгдийг эргүүлж авах болно хэмээн тэрээр ярьж байна. Түүнийг залилан мэхлэгч, луйварчин гэж хардаг байсан нийгэм саяхан. Гэвч нэгэнт төрийн машин ажлаад эхэлсэн болохоор л ялтан болсон. Түүнээс би ч бас хохирогч хүн хэмээн тэрээр тайлбарлалаа. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэе. 

Таныг шүүхийн шийдвэргүй баривчилсан гэдэг. Энэ явдал хэзээ хэрхэн болов?

-2006 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө миний бие ажил дээрээ байлаа. Маргааш өглөө нь Монгол анх удаагаа 26 давхар зочид буудлын барилгын ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан юм. Гэтэл Улсын мөрдөн байцаах газраас шөнийн 02.00 цагийн үед шүүхийн шийдвэргүйгээр иргэн хүний эрх чөлөөнд халдаж “ганц худагт”-д хорьсон. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Олон улсын хүний эрхийн конвенцийг ноцтойгоор зөрчсөн ажиллагаа болсон юм.

Үүнээс болоод нэг ч удаа хаалгаа барьж үзээгүй “Глоб Кредит” ХЗХ-ны үйл ажиллагаа доголдох болсон. Өөрөөр хэлбэл намайг баривчилж, “Глоб Кредит” ХЗХ-ны үүдийг барьсан. Үйл ажиллагаа зогссоноор хадгаламж эзэмшигчид бухимдаж, хардах сэрдэх үйлдлүүд ихээхэн гарсан. Ингэж л “Глоб Кредит”-ийн бүхий л үйл ажиллагааг бүрэн зогсоосон байдаг. Ингэж л манай харилцагч, хадгаламж эзэмшигчид хохирогч болсон юм.

-Таныг ямар үндэслэлээр саатуулах болсон бэ. Анх шалгагдаж байсан зүйлчлэлүүд өөрчлөгдсөн гэж дуулсан?

 -Намайг анх баривчлах үед татварын зүйл анги, мөн албан тушаалаа ашиглаж хоршооны эд хөрөнгийг бусдад зээлдүүлсэн гэх хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан. Гэвч байцаалтын явцад эдгээр зүйл заалтууд нь нотлогдохгүй болмогц хоршооны нэрээр иргэдийг залилсан, хаалттай бонд гаргаж бусдаас мөнгө татаж залилсан гэх мэтийн үндэслэлүүдээр залилангийн хэрэг болгож өмнөх зүйл ангиудаа өөрчилсөн. Үүнээс болоод хүчээр 1233 хохирогч бий болсон юм. Мөн бүх үйл ажиллагааг зогсоож, битүүмжилсэн учраас хадгаламж олголт явагдаагүй, барилгын ажлууд үргэлжлээгүй. Өөрөөр хэлбэл хүчээр глобын үйл ажиллагааг зогсоож, хохирогчдыг бий болгосон гэж хэлж болно.

-Залилангийн хэргээр 10 жилийн ял оноосон хэрэг үү?

-Тухайн үед хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр дамжуулан “Глоб Кредит” дампуурсан, Ж.Мэндбаяр бусдыг залилсан гэх мэдээллийг олон нийтэд өгч, нийгмийн тархийг угаах ажиллагаа маш эрчимтэйгээр явагдсан. Ингээд надад залилан үйлдсэн гэдэг зүйлчлэлээр 10 жилийн ял онооход олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар нийгмийн сэтгэл зүйг бүх давхаргад бэлтгэсэн байсан.

Үүнээс болоод масс ерөнхий дөө Ж.Мэндбаяр гэгч нь залилан мэхлэгч, бусдын эд хөрөнгийг завшигч мэтээр ойлгох сэтгэл зүйтэй болсон. Үүний дараа надад чанга дэглэмтэй ангид 10 жил хорих ял оноосон байдаг.

-Таныг яллахаас өөрөөр асуудлыг шийдвэрлэж болоогүй юм болов уу?

-Хохирогчид намайг батлан даалтаар гаргаж авах саналыг удаа дараа гаргаж байсан л даа. Мөн “Глоб Кредит” ХЗХ-г хувьцаат компани болгож учрах эрсдлээс хамгаалах арга хэмжээ авахыг хүссэн. Гэвч энэхүү саналыг төр хүлээж аваагүй. Хэрвээ тухайн үед бидний саналыг хүлээн авсан бол өнөөдөр энэ олон хохирогчид хэнд хандаж, хаанаас хохирлоо барагдуулахаа мэдэхгүй явж байхгүй л байсан. Ж.Мэндбаяр ялаа эдлээд явж байсан ч хохирогчид бий болохгүй л байсан юм гэж хэлэх гээд байна.

- Тэгэхээр төр танай байгууллагыг аврах хүсэлгүй байсан гэж ойлгож болох уу?

-Бидний тэр саналыг хүлээн зөвшөөрсөн бол  хэргийг цааш үргэлжлүүлэн шалгах боломжгүй болох байсан юм. “Ж.Мэндбаярын учруулсан хохирол 10 сая ам.доллар юм байна. Үүнийг бид төлье. Цааш нь хамтын ажиллагааг нь үргэлжлүүлье” гэсэн гадна, дотны олон хүмүүс, бизнес эрхлэгчид байсан. Гачууртад Монголын анхны амины орон сууцны хорооллыг барихаар хоёр жилийн турш Солонгосчуудтай хэлэлцээр хийчихсэн.

Анхны 26 давхар зочид буудлыг барихаар мөн хоёр жилийн турш бэлтгэл ажил хийгдээд явж байлаа. Нарны гүүрийг одоогийн байгаагаас жаахан цаагуур тавихаар БНХАУ-ын компанитай хэлэлцээр хийгдэж байсан. Том хувьчлалуудад оролцдог байсан гээд гацаанд орчихоод байгаа олон ажлыг үргэлжлүүлэхийг хүссэн хүмүүс байлаа. Гэвч манай төрд Глобыг өөд татах ямар ч сонирхол байгаагүй нь харагдаж байгаа биз.

- Глобын гэх энэ хэргийг та Эрүүгийн хэрэг биш гэж үздэг гэсэн. Яагаад ингэж үзэх болов. Энэ тухайгаа тайлбарлахгүй юу?

-Зөвхөн би ч биш Монголын хуульчид, хууль мэддэг хүн бүр энэ хэргийг эрүүгийн хэрэг биш гэж тайлбарладаг. Гэвч нэгэнт төрийн машин ажилласан учраас л асуудлыг шийдвэрлэсэн байх гэдэг.

Миний хувьд банк мөнгө хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд  мөн байсан. Харилцагч, хадгаламж эзэмшигч бидний хооронд иргэний гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байсан. Гэрээний хугацаа дууссаны дараа мөнгөө шаардах эрхтэй байсан гэх мэтээс энд иргэний үйл ажиллагаа явагдаж байсан байна гэдгийг шүүх өөрөө тодорхой заасан. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад дундуур нь орж ирээд гэрээг зогсоогоод нэгийг нь шоронд хийж, нөгөөг нь хохирогч болгосон асуудал л яригдаж байгаа юм. Шүүх өөрөө үүнийг тогтоочихоод өөрөөр хэлбэл иргэний хэргээр асуудлыг авч хэлэлцчихээд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шийтгэсэн.

Түүнчлэн Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр 362 айлын орон сууц барихаар төлөвлөсөн ч албан ёсоор зураг төсөл, газрын зөвшөөрөл байхгүй байхад 2007 онд ашиглалтад орно гэж хэвлэлээр зарлаад иргэдээс захиалга авч залилсан гэж байгаа. Энд газар байхгүй, зураг төсөвгүй, хүрз барьж гудамжинд зогсоод хүмүүсээс захиалга авчихсан мэтээр бичсэн байгаа юм. Тэгвэл энд дурдаж буй 362 айлын орон сууц баригдах гэж байсан газрыг битүүмжилж, хурааж аваад 70 сая төгрөгөөр худалдан борлуулсан байна. Гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй 2500 га газрыг 70 саяд зарсан байна шүү дээ. Яллах болохоор газар байхгүй гэчихээд хаанаас газар гаргаж ирээд зарчихав аа. Мөн зураг төсөв, дүгнэлт байсан байна. Гэвч яллах дүгнэлт үйлдэхдээ байхгүй мэтээр бичсэн байгаа юм. Гэх мэтээр цааш нь задлаад явбал энэ хэрэг Эрүүгийн хэрэг биш ээ гэдэг нь нотлогдож байна.

-Тэгвэл иргэний хэрэг байсан гэж хэлэх гээд байна уу?

 -Хуульчид иргэний хэрэг гэж ярьдаг. Хэрвээ иргэний хэрэг байсан бол хохирогчид Ж.Мэндбаяраас нэхэмжлэл гаргаж, Иргэний шүүхэд хандах ёстой байсан. Гэвч нэг ч хүн гомдол гаргаагүй байсан. Нэг ч хүн эрүүгийн цагдаад байтугай, иргэний хэргийн журмаар шүүх, цагдаад гомдол гаргаагүй байсан юм. Гэтэл нэг ч хүний гомдолгүй хэргийг шийдвэрлэж надад 10 жилийн ял оноосон. Би энэхүү ялыг биеэр эдэлж дуусаад сулагдаад 10 гаруй хонож байна.

-Одоо яах вэ?

-Харин одоо яах вэ. Хохирол үүссэн. Энэ хэргээс болоод 1200 гаад хүн л хохирогч болоогүй. Төр өөрөө хохирогч болсон. Яагаад вэ гэвэл төр хохирсон иргэдийн хохирлын 50 хувийг олгосон. Яагаад олгосон бэ гэхээр энэ хэргийг ухаж, эд хөрөнгөө хайгаад эхлэхээр амыг нь таглах гэж л 50 хувийг олгосон юм. Дараа нь үлдсэн хөрөнгийг чинь борлуулаад 50 хувийг чинь олгоно гэсэн. Өнөөдрийн байдлаар 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг хурааж, битүүмжилсэн байгаа.

Харин 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг хоёрхон тэрбум болгож үнэгүйдүүлсэн байна. Хоригдож, ял эдлээд гараад ирэхэд глоб, Ж.Мэндбаяртай холбоотой гэх бүхий л хөрөнгө ингэж үнэгүйдсэн байгаа юм. Энэ хөрөнгүүд одоо хаана байна. Тэгэхээр Ж.Мэндбаяр гэдэг иргэн ч бас хохирогч болсон байгаа биз. Тэгэхээр төр/татвар төлөгч/, албан ёсны 1233 хадгаламж эзэмшигч, Ж.Мэндбаяр нар хохирчихоод байна гэж хэлэх гэсэн юм.

-Та ч бас хохирогч юм байна. Тэгвэл хохирлыг хэн төлөх вэ?

-Би төлнө. Шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа. Гэхдээ би бүх ялыг биеэр эдэлсэн. Төлөхгүй ч байж болно. Хэрвээ төлсөн бол хугацаанаасаа өмнө суллагдах байлаа. Төлөөгүй учраас бүх ялыг биеэр эдлүүлсэн.

Одоо хохирсон байгаа гурван тал 10 тэрбум төгрөгийн хохирлыг нийлж барагдуулах ёстой. Яаж гэвэл өмнө нь зарагдсан, хууль бусаар борлогдсон , үрэгдэж алга болсон энэ бүх хөрөнгийн учрыг олох ёстой. Хариуцлагагүй этгээдүүдэд хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ингэж байж бид төрөөс мөнгө нэхэхгүйгээр хохирлоо барагдуулах боломжтой юм. Глобынхны хувьд төрөөс мөнгө нэхэхгүй. Харин өөрийн нэр дээр байсан бүх хөрөнгөө л буцаагаад авмаар байна. Бидний хөрөнгийг л өгчих. Яг ямар байдалтай хурааж авсан тэр хэвээрээ л буцаагаад өгчих. Үүний дараа иргэдийн хохирлыг барагдуулья.

-Эд хөрөнгүүдийг ихээр үнэгүйдүүлсэн тухай ярьж байсан. Тооцож үзсэн үү?

-Дөрвөн давхар обьектыг нэг давхар хэмээн зарж борлуулсан байсан. Гурван жил цоожилж, хөлдөөгөөд, тонож балгас болгоод 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр зарсан. Одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн барилгыг ярьж байна. Хоршооны барьцаанд байсан 40 гаруй автомашиныг “Амгалангийн хорих анги”-н хашаанд аваачиж тонуулсан гээд хөрөнгийг яаж үнэгүйдүүлж, сүйтгэсэн талаар ярьвал олон жишээ байна.

Засгийн газрын 247 гэх хууль бус тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед үйлдсэн үнэлгээгээр өөрөөр хэлбэл 10 жилийн өмнөх үнэлгээгээр дээрх эд хөрөнгүүдийг зарж борлуулж байна шүү дээ. Гэх мэтээр эзэн нь байхгүй, шоронд хоригдсон байх үед нь хөрөнгийг нь шамшигдуулдаг маш олон арга байдаг юм байна. Тэгвэл одоо төртэйгөө нийлээд энэ бүх үнэгүйдүүлсэн хөрөнгийг эргүүлэн авч зах зээлийн ханшаар нь зарья. Ингээд л болоо шүү дээ. Хохирогчид хохиролгүй болно.

Ер нь хохирол яг хэдэн төгрөг юм бэ. Таны нэр дээрх хөрөнгө хэдэн төгрөг болж байгаа вэ?

-Хохирол 10 тэрбум төгрөг. Харин би хөрөнгөө буцаагаад авбал 27 тэрбум төгрөгтэй болно. Мөн Ж.Мэндбаярын нэг дээр 20 гаруй газар байна гэж шүүхийн шийдвэр бичигдсэн байдаг. Үүнээс 2 газрыг нь зах зээлийн ханшаас 22 дахин бага үнээр худалдан борлуулсан байдаг. Тэгвэл үлдсэн газар нь хаана байна вэ. Түүнийгээ буцааж авмаар байна. Хууль хүчний байгууллагууд нь ажиллаж өгөөч гэж хандаж байгаа юм. Зарим байгууллагууд нь “ажиллахгүй” гэдгээ мэдэгдсэн байдаг юм билээ. Тэгвэл бид өөрсдөө ажиллаж, өөрсдийнхөө хөрөнгийг цуглуулья гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-Ярилцсан баярлалаа. Танд амжилт хүсье.

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард түмэн 2015-06-08 05:31:47
    Энэ сайхан луйварчин би энэнээс бож маш их хохирсон надшиг зөндөө олон хүн бий
  • бодит 2015-05-11 06:13:06
    Хоршооны мөнгийг казинод алдсан Энхтөр, Мөнхтөр бол жинхэнэ луйварчин. харин энэ залуу бол өөр. бизнес хийж өөртөө ч өрөөлд ч ашиг олж бсан. Бизнес сэтгэлгээтэй...
  • Э 2015-05-07 12:27:17
    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 4 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж хувьцааг баталгаажуулах зорилгоор Таван толгойн асуудлаар дараах санлыг гаргаж байжээ 1. Ард түмэ...
  • Mgl 2015-05-07 10:24:09
    LUIBARCHIN GEED GONGINOOD BGAA NOHODOO HUNIIG DOROMJILJ KAIP ABDAG " GAJ DONTONGUUD " BISH L BOL BOLI. ENE ZALUUG BID SONSOH ESTOI. 100% MAHN...
  • Иргэн 2015-05-07 10:17:48
    Хуулийн нэр барьсан дээрэмчдийн хийсэн үйлдэл.Иргэдийг хохироохгүй байх боломжтой л байсан
  • gh  2015-05-07 08:25:50
    hudilch hulgiach !!!!!!!!!!!
  • Иргэн 2015-05-07 05:43:24
    Тухайн үед Мэндбаярын ХЗХоршоо хамгийн их хөрөнгөтэй байсан. Тухайн үеийн төр баригчид луйварчид. Мэндбаяр болон хадгаламж эзэмшигчид хэлмэгдсэн.
  • Salam 2015-05-07 03:14:18
    Bankuudiig avrah gej MAH AH iin negdsen huivaldaan shuu dee,Tesehee bgaad Sanhuugiin horoonii dargiig alsan baidag,ene ikh eedretei hereg
  • Энхээ 2015-05-07 01:32:54
    Сайхан луйварчин шүү.Олон түмнийг хохироочоод шоронд ороод,хураасан юм нь гүйхгүй тул дуудлагаар явсан болохоос одоогийн үнээр бус шүү дээ.
  • Зочин 2015-05-07 01:32:06
    Ми-гийн үеийн МАН-ын луйварчид л үүнийг хийж дээ? Хөрөнгийг нь эргүүлж өгөх хэрэгтэй шүү???