Монгол бөхийн маргааныг яагаад камераар шүүж  болохгүй гэж
Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа явуулсаар 25 жилийг үджээ. Иймээс 25 жилийнхээ босгон дээр тус холбоо нь энэ хугацаанд хийсэн ажил бүхнээ үзэгчдэдээ тайлагнаж, олон барилдаан зохион байгуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сарыг ихэд завгүй үдсэн биз ээ.

 Энэ хугацаанд МҮБХ нь энэ хугацаанд урьд нь Монгол бөхөд байгаагүй 50 шинэ зүйл хийсэн гэх. Мэдээж, энэ хугацаанд барилдааны нэр төрөл тоо хэмжээг нэмэгдүүлж, дүрэмд нь бага зэрэг өөрчлөлт оруулснаас бус нэг их том хөгжил “Монгол бөх”-д харагдаагүй. Нөгөө л давааны наймаа, найраа яригддаг хэвээр. Эсвэл унасан бөх нь гомдол нэхэж, багагүй маргаан үүсгэдэг хэвээр. Нэг үгээр жудаггүй бөхийн асуудал хурцдаж, барилдаан тойрсон хэл ам их гарах болсон. Гэвч түүнийг нь таслан зогсоож, тухай бүрт нь шийдвэрлэж, шийдэх арга механизм Монгол бөхөд дутагдалтай нь туйлын үнэн юм. 

Мэдээж, тухайн бөх унасан унаагүйн маргааныг таслахад гол арга бол Монгол бөхийн дэвжээг камержуулах гэдэгтэй олон хүн санаа нэгдэж байгаа биз ээ. 
Гэтэл тус холбоо 25 жилийн турш Монгол бөхийн  төлөө ажиллахдаа орчин үеийн бүхий л барилдаан , тэмцээн уралдааны явцад чухал арга хэрэгсэл болж ирсэн камержуулах ажлыг шинэчлэл болоод хийж бүтээсэн 50 ажилдаа багтаасангүй.
Ядаж л , Үндэсний баяр наадам, цагаан сар зэрэг үндэстнийг хамарсан томоохон баярын барилдаанууд болох дэвжээг камержуулж болдоггүй л юм байх даа гэсэн бодол олон хүнд бий.

Иргэд хийгээд бөхчүүд Монгол бөхийн дэвжээг камержуулж “гараад байдаг маргаан, найраа гэдгийг нь олны нүдэн дээр улалзтал харуулаасай” хэмээн хүсэх нь их.  Гэтэл Монгол бөхийн холбоо камержуулалтын эсрэг байр суурьтай явсаар ирсэн.

Тус холбооноос бөхийн барилдааныг камераар шүүхгүй. Хөлийн Цэц ажилладгаараа ажиллаж, үндэсний бөхийн барилдааныг нүдээр шүүдэг уламжлал хэвээр байх болно. Монгол бөхийг камераар шүүж болохгүйг нийгэмд ойлгуулах шаардлагатай гэсэн байр сууринаас ухралгүй сүүлийн хэдэн жилийг үдэж байна. Энэ бол тус холбооны удирдлагуудын байр суурь. Тэд энэхүү байр сурьдаа бат зогсохдоо “Монгол бөх нэгэн зэрэг олноор барилддаг онцлогтой. Тиймээс камераар баримтжуулж бөхчүүдийн дунд үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй. Хамгийн наад захын хүндрэл гэхэд нэгэн зэрэг олон бөх барилдаж байгаа учраас камер хаах боломжтой. Харин тулааны төрлүүд шиг ганц хоёрхон дэвжээнд барилдаан өрнөөд дуусдаг бол камерыг зөвшөөрч болно” хэмээн тайлбарладаг. 

Харин иргэд бол дэвжээний эргэн тойрон камер байрлуулах нь шударга өрсөлдөөнийг бий болгох, бөхчүүдийн маргааныг хагалах гэх олон талын ашигтай хэмээн үзэж байгаа юм. 

Тэгэхээр Монгол бөхийн холбооны удирдлагууд дээрх шийдвэртээ үнэнч байх аваас Монгол бөх хэзээ ч камерын дор барилдахгүй бололтой. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-08 00:04:32
    Uzeh ch yum baihgui teneg novshiin buh
  • sex 2015-05-07 13:50:36
    Bi vhexe baisan camer tavij mongo baraad yadin nvdnees dald xol avachij sexdvvl
  • irgen 2015-05-07 09:37:28
    Unachihaad shazaigaad peedelzeed hereldeed baigaa bohiinhoo barildah erhiig ni hassan shig hasaad handiig ni daraachee. Judaggui bohchuudiig soyold sahilga bata...
  • Жав 2015-05-07 07:22:17
    Техник ашиглах, ашиглахгүй гэдэг нь жижижг асуудал байнаа. Манай бөхийн барилдаан шиг цаг, наргүй үргэлжилдэг спортын төрөл одоо байхгүй болсон. Бөх үзчихээд .....
  • зочин 2015-05-07 02:56:47
    Маш зөв .. Сумо шиг өнөөдөр уналаа гэхэд маргааш дахиад барилдана гэх биш. Уналаа л бол тухайн бөхийн хувьд тэмцээн дуусаа. Олон жилийн хөлс хүч шүү дээ.
  • kamer  2015-05-07 02:34:02
    kamer taviachee ugaasaa TV eer uhraaj uzeed hen davsang ne harchihj baigaa shdee...tiim baihad huniig hohirooj baina shdee...davchaad baihad ne huliin tsets...
  • Иргэн 2015-05-07 02:19:39
    МҮБХолбоо муу ажиллаж байна. Ганц бахилга барьсанаа их юмд бодох юм. ҮҮнийг монголын ард түмэн барьсан. Та нар зөвхөн санаачилсан. Улсын төсвөөс 900 сая төгрөг
  • ogi 2015-05-07 02:07:36
    зан авир зудаг муутай бөхийг барилдаанаас хасах хэрэгтэй
  • zzochin 2015-05-07 00:58:26
    Huliin shuugch gej baisnaas oligtoihon kamerjuulsan ni soyltoi ch shudraga ch bolno doo