Ч.Хүрэлбаатар гишүүн хуулийн төслийг дэмжихгүй хэмээгээд гарч одов
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

-Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, мөн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Сангийн сайд, дэд сайд нар хуралдаанд ирээгүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэхийг түр хойшлуулсан юм.

-Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулав.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд анх батлагдан гарснаас хойш 2002, 2003, 2006 болон 2011 онд нийт 6 удаа удаа нэмэлт өөрчлөлт орсноор өнөөг хүртэл мөрдөгдөж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага болон жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх юм байна. 

Гишүүдийн санал, тодруулгын дараа уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

-Дараа нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, тус байнгын хорооноос гаргах санал дүгнэлтийг холбогдох байнгын хороодод хүргүүлэхээр тогтсон. 

-Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх болоход Ч.Хүрэлбаатар гишүүн, Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт чуулганы хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ татвар нэмэхгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Гэтэл Улсын Их Хурал татвар нэмэхээр хуулийн төсөл хэлэлцэж байна. Энэ нь зүйд нийцэхгүй тул ажлын хэсэг Ерөнхий сайдтай ярилцаж байж төслийг оруулж ирэх хэрэгтэй хэмээгээд төслийг хэлэлцэхийг хйошлуулах горимын санал гаргасан. Ингээд түүний гаргасан горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураан анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

-Харин хуралдааны төгсгөлд Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж эхэлсэн ч Ч.Хүрэлбаатар гишүүн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй хэмээн ирцнээс гарснаар ирц хүрэхгүй болж байнгын хороо цааш хуралдах боломжгүй болсон юм. Байнгын хорооны дарга, ирц хүрэхгүй болсон тул дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцье гээд өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв.
Г.Уянга
olloo.m
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-07 02:12:36
    за монголчуудаа 16 онд л эх оронч үзэлтэй хүмүүсээ сонгохыг уриалж байна шүү. Бидний өмнө сайхан ярьчихаад цаашаа хараад муридаг хүмүүсээс болгоомжил.
  • bata 2015-05-07 02:12:16
    ardiin namd uhaantai humuus bnaa hurelbaatar zuv zuil hiij ardchilsan namiinhan ta nar ih olon hunii sanal aldhandee dahij ta nariig demjihgue
  • zochin 2015-05-07 00:35:24
    Ч. Хүрэлбаатарын зөв шүү
  • sod 2015-05-06 16:07:33
    hyrlee zuv helj ediin zasagaa uud tataj chadahgyi baij tatvar nemeh ni byryy
  • zochin 2015-05-06 15:05:22
    ene nukhur jinkhene khogiin er dee
  • зочин 2015-05-06 13:39:44
    Баяртай! Ер нь бүү эргэж ир. алдаг оног ,асуудлыг эртнээс мэдэж хариултаа авах боломж байсаар байхад өөр хов хөөцөлдөж гэнэтхэн ухаан орох юм??
  • saraa 2015-05-06 13:03:00
    hyrelbaatAR GEJ NEG NOVSHIIN LUIBARCHIN ... ZASGIIN GAZART OROOGYI GEED UURLAAD BAIGAA WM
  • .c,c,c,c 2015-05-06 12:07:55
    novshiin kommunist
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-06 11:09:16
    Энэ парламент ямар ч хуулийг нийтийн эрх ашгийн төлөө гаргаж чадахгүй ТАРАХ ХЭРЭГТЭЙ
    • жж 2015-05-06 11:29:08
      тэгээд тарлаа гээд яахийн ? баахан мөнгө хөрөнгө үрж байгаад л сонгууль хийнэ, дахиад л яг эд нартай адилхан нийтийн эрх ашгийн төлөө хууль гаргадаггүй 76 ...