Дасгалжуулагч багш Б.Батбаяр шавийнхаа өмнөөс барилдаад яллаа
Катарын Доха хотноо өнөөдөр бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визний зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар  барилдлаа. Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, манайхан Дохад 74, 97, 125 кг-ын жинд тамирчнаа барилдуулахгүй бол ирэх намар ЛасВегаст болох ДАШТ-д эдгээр жинд бөхөө илгээх боломжгүй болох байсан юм.

Тиймээс манайхан хэцүү байдалд орохгүйн тулд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, 97 кг-д шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, 125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр нар барилдахаар бүртгүүлж, жингээ үзүүлсэн юм.
Тамирчныхаа оронд дэвжээнд гарсан дасгалжуулагч Б.Батбаяр дөнгөж сая эхний барилдаанаа хийж, Туркменистаны бөхийг 9:6 харьцаагаар яллаа. Тэрээр энэ жинд барилдах байсан Н.Золбоогийн өмнөөс ийн барилдав.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тамирчин хүний хувьд хамгийн чухал тэмцээн байдаг. Зарим тамирчдын хувьд олимпийн эрх авах гол боломж олимпийн өмнөх жилийн ДАШТ байдаг. 
Иймээс Монголын баг эрэгтэй багаа Дэлхийн аваргад бүтэн багаар нь оролцуулахын тулд багш нар нь шавийнхаа өмнөөс барилдаж байна.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • н 2015-05-07 06:19:12
    Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, манайхан Дохад...
  • lll 2015-05-07 03:04:42
    Baharhaj bna. Sport-g mederch oilgodog hun l ene-g oilgoh bh daa!!!
  • kk 2015-05-07 02:01:44
    ooo zaza aldiin bn. dasgaljuulagchdaa ywuulaad baiwal medal tuugeed bhiin bishuu hehehe
  • b 2015-05-07 00:22:18
    heleh ug algaa
  • ax ni 2015-05-06 16:14:42
    xuuchin buunii xugarxai gej
  • Зочин 2015-05-06 15:18:44
    Би блд энэ дасгалжуулагчдаар бахархаж байна. ДАШТ-д шилдгүүд оролцдог. Шилдгүүдтэй ингэж үзнэ нөгөө талаас энэ чинь бас л эх орныхоо төлөө хийж байгаа 1 гавьяа!...
  • зочин 2015-05-06 14:26:41
    арван хуруундаа алтан бөгж зүүсэн АРАБЫН ШАХЫГ арьсан дээлтэй МОНГОЛЧУУД арчаад өнгөрсөн ТҮҮХТЭЙ р чойном
  • oogi 2015-05-06 13:50:07
    holboo gej bga yumuu.nuguu ih avarga aguu hun Dagvadorj yu hiij bnaa
  • zochin 2015-05-06 13:30:39
    End ch chuluut buh sunuj baigaa sport gedgiin ilerhiilel biz
  • MGLHUU 2015-05-06 12:32:10
    NEGENT ONGORSON. TSAG IRLEE. BAGSH NAR MAANI MASH SIIREG AJILLAJ ULSIIN SHIGSHEE BAGIINHAA OMNOOS OORSDOO BARILDAJ BUR YALALT AVJ BAIGAAD BAYARLAH YOSTOI.
  • kk 2015-05-06 10:14:15
    odoo yu gej oilgoh ve ineedtei ch yum shig....
  • хэ 2015-05-06 10:11:59
    анхнаасаа мэдүүлгээ өөрөөр өгчихсөн юм бусуу?
  • Ялалт 2015-05-06 10:05:26
    Та нартаа амжилт хүсье. Муу арабуудыг 8 н зууны тэртээ өвөг дээдэс минь хашрааж байсан юм. Одоо ч бас хашраагаад өг. Та нараараа үнэхээр бахархаж байнаа. Амжилт...
  • Зочин 2015-05-06 10:03:02
    Арай ч дээ. Хөөрхий багш хүний сэтгэл гэж энэ дээ. Манай холбоо жаахан дутуу ажиллаад байна ууу?