Хонины цэцэг өвчний эсрэг вакцинжуулах ажил үргэлжилж байна
Хонины цэцэг өвчин он гарсаар Сүхбаатар аймгийн  Баруун-Урт, Дарьганга, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн сум буюу гурван аймгий таван суманд тус тус оношлогдсон. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд есөн хонь, Дарьганга суманд долоон хурга, Хэнтий аймгийн Баян-овоо суманд  таван хонь, зургаан хурга, Дорнод аймгийн Матад суманд 39 хонь, Баянтүмэн суманд 62 хурга, хоёр хонь, нийт 130 мал өвчилсөн байна. Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймагт 100.0 мян тун, Дорнод аймагт 300.0 мян.тун Сүхбаатар аймагт 80.0 мян тун вакциныг өнгөрсөн сард хүргүүлсэн байна.

Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад Хэнтий аймгийн (Баян-овоо, Баян-хутаг, Норовлин, Батноров) сумын 116401 малыг хамруулжээ. Дорнод аймгийн (Хэрлэн, Баянтүмэн, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр) суманд  вакцинжуулалтын ажлыг  эхлүүлээд байна.  Вакцинжуулалтад өнөөдрийн байдлаар дээрх зургаан сумын нийт 327.221 мал хамрагдахаас 278137 мал хамрагдаж 85 хувьтай, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 16600 мал вакцинжуулалтад хамруулж 41. 5 хувьтай байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.