Цагаачид ажил хийх зөвшөөрөл авахын тулд гудамжинд хонодог
Сүүлийн үед Европын холбооны улсууд руу цагаачилж, тэнд дүрвэгчийн статустай болоод тэтгэлгээр амар амьдрах гэсэн хүний тоо эрс нэмэгдсэн. Иймээс Европын холбоон дахь цагаачдыг байршуулах, ажил олгох, нийгмийн болон эмнэлгийн тусламжинд хамруулах гэсэн асуудлууд маш хурц болоод байна. Европыг зорьсон  цагаачдын тоогоор Сири, Ирак, Афганистан, Ливи, Сомали гэсэн иргэний дайн, шашны хэнээтнүүдийн аллагын хөлд дайрагдсан орнууд толгой цохиж байна. Энд дурдагдсан болон бусад орноос ирсэн цагаачид Европын холбоонд хөл тавиад дүрвэгч гэсэн албан ёсны статустай болох өргөдлөө гаргаснаас хойш албан ёсоор зөвшөөрөл авах хүртэл маш амаргүй замыг туулдаг.
 
Албан ёсны зөвшөөрөл авах хугацаа нь улсаасаа хамааран янз бүр. Тухайлбал, Францад дүрвэгчийн статусын талаарх эрх баригчдын шийдвэрийг 18 сар хүртэл хүлээх хэрэгтэй болно. Ийм олон сар хүлээсний эцэст, дүрвэгч гэсэн статустай болж чадвал Францад амьдрах, ажиллах, нийгмийн халамж авах эрхтэй болно.
 
Нидерландад зөвшөөрөл авах хүртэл бүр ч удна. Тухайн хүний тухай нэмэлт баримт бичиг, тодруулга шаардлагатай болбол нэлээд хэдэн жил хүртэл хүлээнэ. Гэхдээ Францад ч тэр, Нидерландад ч тэр Сирийн цагаачдын зөвшөөрөл олгох хүсэлтийг онцгойлон авч үзэн, нэн тэргүүнд, богино хугацаанд гаргаж байгаа.
 
Их Британид албан тушаалтнууд орогнол олгох хүсэлтийг авч үзэх хүртэл бүр ч уддаг. Цагаачлалын албаны хүнд сурталтнууд өргөдлийг авч хэлэлцэх хугацааг хойшлуулсаар олон жил болгодог.
 
Гэтэл дүрвэгч гэсэн статустай болж чадаагүй бол ажил хийх эрхгүй, нийгмийн халамжинд хамрагдах, эмнэлгийн зохих ёсны тусламж авах эрхгүй байдаг. Жишээлэхэд, Их Британи ба Нидерландад дүрвэгчийн статусгүй хүн ажил хийх эрхгүй. Харин Францад арай өөр бөгөөд дүрвэгч болох хүсэлт гаргаснаас нэг жилийн дараа ажил хийх зөвшөөрөл өгдөг.
 
Ажил хийх эрхгүй цагаачид гол төлөв амь зогоохын тулд нийгмийн халамжаас бүрэн хамааралтай болно. Нэр гарсан гурван улсад нийгмийн халамжийн тэтгэлгийн хэмжээ ялгаатай. Тухайлбал, Францад цагаачдад суух байр гаргаж өгөхөөс гадна сард 200 евро өгнө. Их Британид 207-н евротой тэнцэх тэтгэлэгтэй бол Нидерландад 178 евро.  Үүнээс гадна Нидерландын цагаачдад нэмж гутал, хувцас үнэгүй өгдөг.
 
Цагаачид гэр бүлийн хүний хамт эсвэл хүүхэдтэйгээ ирсэн бол тэтгэлгийн хэмжээ нэмэгдэнэ. Цагаачдын хүүхдүүд улсын сургуульд явах үүрэгтэй. Нэр гарсан гурван улсад орогнол хүсэгчид нь тодорхой хязгаарлалттайгаар эмнэлгийн үнэгүй тусламж авах эрхтэй.
 
2013 оны сүүлээс хүнийг албан ёсоор дүрвэгчээр хүлээн зөвшөөрөх эсэхийг тодорхойлдог тусгай удирдамж Европын холбоонд нийтэд нь үйлчлэх болсон. Энэхүү удирдамжийн нэг зүйлд нь дүрвэгчид нь эрх баригчдаас орон байр авах эрхтэй гэж заасан байдаг. Гэхдээ дүрвэгчдийн төв дэх амьдралын нөхцөл мөн л орон орноос хамаараад янз бүр. Нидерландад дүрвэгчдийн бүх нийтийн байр нь улсын мэдлийнх. Дүрвэгчийн статус олгох зөвшөөрлөө хүлээсэн цагаачид тэдгээр нийтийн байранд нэг өрөөнд таван хүнээс илүүгүйгээр, том корпусуудад байрлана. Дүрвэгчдийг хүйс ба яс үндсээр нь ялгана. Гэр бүлийг жижиг тусгай байранд суулгана.
 
Их Британид цагаачдын нийтийн байр нь хувийн компанийн мэдэлд байдаг. Хувийн компани нь ашгийн байгууллага тул зардлаа багасгах, цагаачдын байрны төлбөр гэж төрөөс олгодог мөнгийг аль болох хэмнэхийг хичээдэг тул байрны нөхцөл тун таагүй.
 
Францад цагаачдын тоо асар олон тул эрх баригчид бүгдийг нь байраар хангаж чаддаггүй. Иймд дүрвэгчийн статус авахаар өргөдөл гаргасан хүмүүсийн 30 хувь нь гудамжинд амьдрахаас өөр аргагүй болно.
 
Орогнол хүссэн цагаачид нь эдгээр улсуудад чөлөөтэй шилжин хөдлөх эрхтэй. Францад цагаачид Парис хот руу тогтмол аялах шаардлагатай болдог. Учир нь орогнол хүссэн өргөдлийг зөвхөн төвд буюу нийслэл Парист авч хэлэлцдэг тул өргөдөл, шаардлагатай бичиг баримтыг зөвхөн нийслэл Парист өгдөг. Гэхдээ цагаачид Парис хүртэл явах зардал гэж нэмэлт тэтгэлэг авдаг.
 
Эх сурвалж: “Deutsche welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1900 2015-05-06 10:53:45
    Өнөөдөр зарахад бэлэн 100 000 гаруй Орон Сууцны мэдээлэл манай www.1900.mn-д байна.Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгооч.М2-ын үнэ нь 100 000төг...
  • 1958,ти 2015-05-06 08:11:50
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!