Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотод ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотын дарга Игнацио Мариногийн урилгаар 2015 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Ром хотод айлчилж байна. Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Ром хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Аялал жуулчлал, олон улсын харилцааны комиссын дарга Валинтина Гриппотой уулзаж, хотууд хоорондын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Талууд Ром хотод “Монголын аялал жуулчлалын төв”, Улаанбаатар хотод “Италийн аялал жуулчлалын төв”-ийг  нээх талаар харилцан тохиролцов.

Мөн айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Италийн парламентын Гадаад харилцааны байнгын хорооны гишүүдтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Ялангуяа Ром болон Улаанбаатар хотуудад харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг бодит ажил болгох асуудлыг хөнджээ.

Засаг даргын айлчлалыг тохиолдуулан Ром хотын захиргаанаас  Италийн 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон “Итали-Монголын бизнес эрхлэгчдийн форум”-ыг зохион байгууллаа. Бизнес форум дээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын эдийн засгийн төлөв байдал, ойрын үед хэрэгжих төсөл хөтөлбөр”-үүдийн талаар мэдээлэл хийж, Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалт, шинэчлэн төлөвлөлт, архитектурын төслүүдэд Италийн бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг уриалав гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2015-05-07 03:55:56
    ТЭР ХОЛ ДОНШУУЧИЛЖ, ТӨСВИЙН МӨНГӨ ИДЭЖ ЯВАХААР ЭХЛЭЭД ЯДАЖ ХЯТАДЫН ЭРЭЭНИЙ ТУРШЛАГЫГ СУДАЛ, УТААНБААТАРЫГ ЯДАЖ ЭРЭЭН ШИГ БОЛГО.
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-05-06 11:36:28
    Ashgui manai hot Rom shig bolohnee
    112.72.13.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 2015-05-06 11:11:40
    Айлчлал хийгээд л амлалт өгөөд л ажил хийдэг юм уу Энэ дарга нар ЭЧХН
    202.21.106.150
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2015-05-06 09:50:19
    Sudlaad yadgiin hudlaa yarihaas uur yuch medehgui novsh. Irgen bur gazriig unetei bolgono gesen yasan. Huu hurgen 2 ni bayajaad bdag ard bid yaduuraad bna.
    103.26.195.234
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-06 08:12:20
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.39
    Мэдэгдсэн Хариулах
  • саарал өвгөн 2015-05-06 07:50:18
    уб хотдоо ажиллаж болдоггүй юм байхдаа, утаа, тоос, дуу чимээтэй гээд ромд ажилладаг болсон юм уу?
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • buural uvgun 2015-05-06 07:40:38
    ene chichignuur gulug sayahan l solongost odon medali avaad bj bsn, hediidee romd ochchihdog bnaa, yag uy hiij yamar sn uils buteesiin ene gulug,
    112.72.13.28
    Мэдэгдсэн Хариулах