Залуучуудын ААШТ-нд 14 орны тамирчид өрсөлдөнө

 Чөлөөт бөх, сонгомол бөхөөр залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад энэ сарын 5-8-ны өдрүүдэд “Буянт ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах гэж байна. Иймээс Монголын чөлөөт бөхийн холбооныхон Тивийн хэмжээний томоохон тэмцээнийг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ талаар тус холбооноос тодруулахад “Одоогийн байдлаар тус тэмцээнд манай Улсын багтай нийлээд 14 орны баг оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол гэсэн гурван төрлөөр найман жинд 24 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаад байна” гэлээ.
 
Тэмцээнээс хөтөлбөрөөс танилцуулбал, зургаадугаар сарын 2-нд зэрэг ахиулах шүүгч нарыг хүлээн авч, 3-нд Зэрэг ахих шүүгчдийн семинар, Гадаадын баг тамирчдыг хүлээн авах бол 4-нд шүүгчдийн семинар, зөвлөгөөн, эмчин үзлэг, жин үзэлт, сугалаа явагдана.
Харин энэ сарын 5-аас тэмцээн нээлтээ хийж жингийн барилдаануудаар энэ сарын 8-ыг дуустал үргэлжилнэ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.