УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.06/ Төрийн ордонд болсон Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнд оролцлоо.

УИХ-ын дарга, уяачдын холбоо нь хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохыг тэмдэглээд, зөвлөгөөнд оролцож буй уяачдад амжилт хүслээ.

“Арвагар хээр” холбооноос Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнийг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Хархорин, Уянга, Хайрхан дулаан, Өлзийт, Хужирт, Богд, Сант, Есөнзүйл зэрэг 19 сумын алдарт уяачид оролцож байна. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nutag 2015-05-06 07:18:03
    Irex jiliin songuuli ert exelj baigaa yum
    150.129.140.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganba 2015-05-06 07:13:28
    Эд нарт зөвлөлдөх өөр газар олдоогүй юм байхдаа. Эсвэл төрийн ордонд хийх ажилгүй нь ихдээд, хурлын заалууд нь хоосроод Уяачдын хурал з/байгуулсан юм болов уу...
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах