“Хүүхдийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэнэ
5 сарын 30, 31-нд Хүй долоон худаг хүүхэд багачуудын хөлд дарагдах юм байна. Учир нь Монгол наадам цогцолбор “ЭХ ҮРСИЙН БАЯР”-ыг Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ. Жилдээ ганцхан өдөр өөрийн бүрэн эрхээ эдэлж тоглож нааддаг багачууд маань нийслэл хотдоо тоотой хэдэн тоглоомын газраа өдөржин дугаарлаад орой нь харьдаг уламжлал манайд тогтоод нилээд  хэдэн жилийн нүүрийг үзэж байна.

Тиймээс баярын өдрөөр нь багачуудаа ядраахгүй байх үүднээс хотоос зайдуу цэвэр агаарт, машин тэрэгнээс хол айх айдасгүй тоглож наадах нөхцөлөөр нь хангаж өгөхөөр бэлтгэл ажилдаа орсон байна. 5 дугаар сарын 30, 31-ны өдрүүдэд багачууддаа зориулж Хүүхдийн урлагийн тоглолт, унадаг дугуйн уралдаан, өсвөрийн сур харваачдын тэмцээн, өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээн, багачуудын бөхийн барилдаан, амьтны хүрээлэн, нохой тэжээгчдийн цуглаан зэрэг тэмцээн уралдаан, арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Бяцхан хүүхдүүдэд зориулсан зориулалтын тоглоомууд ажиллахаас гадна амттаны худалдаа эрхэлдэг бүхий л байгууллагын хямдралтай үзэсгэлэн баярын өдрүүдэд гарах юм байна. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2015-05-28 13:24:07
    гэртээ л тэмдэглэвэл болоодоо
  • уншигч 2015-05-06 12:35:44
    эдийн засаг хямралтай ажлын байр багасаж хүмүүсийн амьдрал хуцүү байхад баяр наадам хийж мөнгө үрж ард түмнийг хөлдөө чирэхээ боль. БЯЦХАН ХҮҮХдүүдийн баяр гэж ...