Германы машинистууд ажил хаялт зарлав
Германы төмөр замын машинистууд долоо хоногийн ажил хаялт зарласан байна. Үүний улмаас Германы төмөр замаар хүн болон ачааны тээвэрлэлт бүрэн зогсоод байна. Германы машинистуудын үйлдвэрчний эвлэл “GDL”-ийн мэдэгдсэнээр ажил хаялт 5-р сарын 10-нд дуусна.

“Deutsche Bahn” (DB) концерн ажил хаялтаас болж галт тэрэгний хөдөлгөөн хямарснаар тус компани болон зорчигчдод төдийгүй Германы эдийн засаг, ажилчид ба ажил олгогчдын хооронд тогтсон харилцах системд хохирол учруулна гэж мэдэгдлээ. 4-р сарын 29-ны өдрөөс Үйлдвэрчний эвлэл  нь машинистуудын цалинг зургаадугаар сараас эхлэн 4,7 хувиар өсгөх, нэг удаагийн нөхөн олговрын хэмжээг 1000 евро болгохоор “Deutsche Bahn” концерний удирдлагатай хэлэлцээр хийж байгаа. Мөн машинистууд болон галт тэрэгний үйлчлэгч нартай хөдөлмөрийн шинэ гэрээ байгуулахыг шаардаж байгаа аж. Концерний зүгээс буулт хийхгүй байгаа тул ийнхүү ажил хаялт явуулж байгаа бололтой.
 
Эх сурвалж: “Deutsche welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-06 06:35:58
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.39
    Мэдэгдсэн Хариулах