Уулын спортын “Сутайн бор” клуб цахим хуудас нээлээ
Говь-Алтай аймгийн Тонхил сумын 90 жилийн ой энэ жил тохиож байгаатай уялдуулан  Монголын уулчдын Үндэсний холбоо /МУҮХ/-оос  Монголын уулчдын өндөр  уулын  нэгдсэн авиралт болох   Альпинад-2014  авиралтыг  энэ жилээс эхлэн улсын аварга шалгаруулах тэмцээний  зэрэглэлтэй зохион байгуулахаар болжээ. Тус  авиралтыг энэ оны  6 сарын 10-15-ны хооронд  төрийн тахилгат, мөнх цаст Сутай хайрханд зохионо. Тэмцээнийг  Тонхил сумын уугуул, уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит  “Сутайн бор” клуб, Монголын уулчдын Үндэсний холбоо, Говь-Алтай аймгийн ЗДТГ,  МХЗСАХ хамтран зохион байгуулах юм.

Альпинад-2014 буюу улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө  уулын спортын “Сутайн бор” клуб өөрийн гэсэн шинэ вэб сайтыг нээж байгаа бөгөөд  www.mongolia-alpinism.mn      цахим хуудсанд уулын  спорттой холбоотой мэдээ мэдээллийг оруулахаас гадна тус клубын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилго агуулж байгаа гэнэ. Удахгүй болох Альпинад-2014  тэмцээний удирдамж болон бусад мэдээлэлийг   www.mongolia-alpinism.mn       цахим хуудаснаас  аваарай.

 Ц.Мөнх

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.