Уралдаанд ялаад Германд ажиллацгаая
Германы Шинжлэх ухаан боловсролын яам “Green Talents” нэртэй олон улсын уралдааныг хэрэгжүүлж байна. Уралдааны бүтэн нэр нь “Green Talents - International Forum for High Potentials in Sustainable Development”. Энэ уралдаан нь тогтвортой хөгжлийн салбарт ажилладаг залуу эрдэмтдийг тодруулах зорилготой. Шинэ залуу эрдэмтдийг дэмжих чиглэлтэй энэхүү уралдаан 2009 оноос хойш явагдаж байгаа. Уралдааныг санаачилсан Германы агаар сансрын судалгааны төвийн Менежментийн агентлагийн ажилтан Уте Вайраух нь “Бидний зорилго нь дэлхий даяар эрдэмтдийг нэгтгэсэн холбооны сүлжээ бий болгох явдал” гэсэн байна.
 
Энэ жилийн шинжлэх ухааны уралдааны үндсэн сэдэв нь “Ирээдүйн хот”. Гэхдээ тогтвортой хөгжил бүхий нийгмийг цогцлоон байгуулах зорилготой бусад төслүүдийг ч уралдаан хамруулан авч үзнэ. Анх зохион байгуулснаас хойш оролцогч орнуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Бразил, Хятад, Польш, Оросын эртэмтдийн санал болгосон төсөл уралдааны шүүгчдээс удаа дараалан өндөр үнэлгээ авч байсан. 2010 оны уралдаанд ялсан Оросын залуу эрдэмтэн Александр Гусев эрчим хүчний сүүлийн үеийн ерөнхий чиг хандлага ба энэ тал дээр Европын холбоотой хамтран ажиллах тал дээр голлон анхаарсан. Уралдаанд ялснаар Гусев нь Берлиний шинжлэх ухаан ба улс төрийн санд дадлага хийж, Германы холбооны канцлерийн нэрэмжит стипенд авч, Подстамын экологийн тогтвортой байдлын судалгааны төвд ажилд орсон байх жишээтэй.
 
Энэ жилийн тэмцээн 6-р сарын 2-нд дуусна. Оролцохыг хүсэгчид http://greentalents.de сайт руу орж мэдүүлгээ бөглөж болно. Оролцох хүсэлт гаргахад  эрдэмтний насны дээд хязгаар 32, ХБНГУ-д амьдардаггүй, Германы иргэн биш байх ёстой. Уралдааны ялагч гэж шүүгчдийн тодруулсан 25 эрдэмтэн Германд болох шинжлэх ухааны форумд оролцох урилга хүлээн авна. Хоёр долоо хоног үргэлжлэх энэхүү форумд оролцсоноор хамгийн шилдэг тэргүүний шинжлэх ухааны судалгааны төвүүдтэй танилцах боломжтой. Форумд оролцохтой холбоотой бүх санхүүжилтийг урьсан тал бүрэн даана. Ялагчид нь өөрийн төслөө танилцуулан Европын шилдэг эрдэмтэдтэй танилцан уулзах боломжтой. Үүнээс гадна ялагчид нь гурван сарын турш Германд цалинтай дадлагын ажил хийнэ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-06 06:54:07
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-06 06:39:02
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!