Бусдын хөрөнгийг санаатай шатаасан этгээд хорих ялаар шийтгүүллээ
Баян-Өлгий аймгийн иргэн М.Күмисбек нь хувийн өс хонзонгийн улмаас 2015 оны нэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэн Т.Солтаншарипийн хаваржаан дахь 1 авто машин өвсийг хашааны хамт, мөн өвөлжөөнд байсан 1 автомашин өвс, эсгий, гэрийн тооно зэргийг санаатай галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн байна.

 М.Күмисбекд холбогдох хэргийг Сум дундын 2 дугаар шүүхээс Ногооннуур сумын төвд буюу ард иргэдийн дунд нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Шүүхээс шүүгдэгч М.Күмисбекийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд 3 жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-06 06:56:24
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-06 06:39:27
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!