Сургуулийн ойр орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 60 хувиар буурчээ
"School police" эргүүлийн дүрэм журам хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Иймд "School police" эргүүлийн ажлын үр дүнд үнэлэх олон нийтэд эргүүлийн талаар мэдээ мэдээлэл өгөх зорилгоор эцэг эхчүүдийг хамруулсан анхдугаар чуулга уулзалтыг НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Shool police төвөөс санаачлан зохион байгууллаа. 2013-2015 оны байдлаар нийт 170,0 гаруй мянган эцэг эхчүүд энэхүү эргүүлд хамрагдаж, сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурчээ. 

Энэхүү чуулга уулзалтын үеэр School police эргүүл гарснаар ойр орчмыг хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байгаа эсэх, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулан, эргүүл хийж байхдаа гэмт хэрэг зөрчил илрүүлсэн, урьдчилан сэргийлэх талаар шинэлэг санал санаачилга гаргасан эцэг эхчүүдийг шагнаж урамшуулах, School police эргүүлийг зуслангийн газруудад шинээр бий болгох зэрэг асуудлуудаар чуулганд оролцогчид санал бодлоо солилцсон байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-06 06:43:05
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!