Замын цагдаа нараа “аваръя”
Төр засгийн удирдлагууд, хууль санаачлагчдад хандаж ингэж уриалмаар байна.  Замын цагдаа нар чинь хамгийн хүнд, хортой, аюултай нөхцөлд ажилладаг хүмүүс шүү дээ.  Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийнхөн 2010 онд багагүй судалгаа хийсний хүчинд замын цагдаа нарыг хүнд нөхцөлд ажилладаг болохыг нь олж мэдээд багагүй гайхсан юм байх аа.  Манайд л замын цагдаа хүнд нөхцөлд ажиллаж байгааг тогтоох гэж бөөн юм болоод, судалж бариад, түүнийхээ үр дүнд нь цочирдоод л.

Гэнэтхэн замын цагдаагаа хайрлах сэтгэлтэй болоод байгаа болохоос биш уг нь тодорхой зүйл шүү дээ.  Замын голд зогсч байсан цагдааг дайрч амь насыг нь хохироосон,  тахир дутуу болгосон хэрэг зөндөө л гарч байгаа.  Зарим шартайхан залуучууд нь замын цагдаа нарыг барьж аваад гөвчихөж л байна. За тэгээд энэ олон машин дуу чимээ, утаа униар гэдэг хүний биед муугаар нөлөөлөх нь дамжиггүй.

Дээрээс нь соёлгүй жолооч нараа дүрмээр явуулах, түгжрэлтэй зам зохицуулах гээд өвлийн хүйтэнд хөлдөж үхэх шахам зогсоно. Зуны халуунд урсах нь холгүй юм болно. Ядаж байхад богино долгионы станц нь хүртэл хортой байгаа шүү дээ. Үүнийг чинь судлаад, тогтоогоод, гайхаад байх юм байхгүй. Захын хүн хараад л мэдэж, өрөвдөж байна.  Мэдээж тэр их дуу чимээ, утаа униар, хэрүүл шуугиан дунд өдөржин ажилласан цагдаа гэртээ очоод тайван амарч чадах уу.  

Нойр муудах, амархан ядрах, бухимдах, хурдан уурлах, сэтгэл түгших гэсэн өөрчлөлт гарах нь тодорхой. Замын цагдаагийн ажил гэдэг ийм л хүнд хөдөлмөр. Гэтэл дэлхий дээр Хойд Солонгос болон манай улс л замын цагдаагаа гадаа зогсоогоод, үйлийг нь үзэж, үстэй толгойг нь цайлгаж байгаа юм. Нэг ёсондоо хүнийг тамлан зовоож, эрхийг нь зөрчиж байна гээд хэлчихвэл сүржигнэсэн болохгүй байх.

Бусад улс оронд огт замын цагдаа байдаггүй, эсвэл гадаа зогсдоггүй гэж байгаа юм биш. Цагдаа бий, зогсох үедээ зогсдог. Гэхдээ манайх шиг замын голд байнга зогсчихоод, хөдөлгөөн зохицуулах гэж ядаад, хүн амьтантай хэрэлдэж, хэлэлцээд явдаг уу гэвэл үгүй. Бараг бүх л улс орон замын хөдөлгөөнөө техник технологиор шийдчихсэн. Бүхий л зам талбайгаа камержуулаад, хурд хэмжигч тавиад, торгохоор болбол гэрийн хаягаар нь явуулчихдаг болсон гэсэн үг.  

Наад захын жишээ гэхэд, Африкийн хамгийн ядуу орнуудын нэг гэгддэг Конго улс робот цагдаа ашиглаж байна. Роботын гарт орчин үеийн технологиор хийсэн гэрлэн дохио суулгасан бөгөөд түүгээрээ замын хөдөлгөөнийг удирддаг аж.  Хэрэв жолооч нар замын цагдаатай хүндэтгэлтэй харьцахгүй бол төр засгаас торгууль ногдуулдаг юм байна.  Робот цагдаа нар баривчилгаа явуулахгүй, зөвхөн дүрмээ баримталж зорчихыг сануулдаг аж. Нэг ёсондоо хүний ухамсарт нь үйлчилж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлнэ гэсэн үг.

Африкийн ядуу, буурай орон замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлаа энэ мэтээр шийдчихэж. Гэтэл манайд яаж байна. Хамгийн их дарангуйлалтай орон болох Хойд Солонгостой адилхан хүний эрх зөрчиж, замын цагдаа нарыг гадаа зогсоож байна шүү дээ. Өмнөд Солонгост замын цагдаа нар нь шаардлагатай үед л гарч зогсч, болзошгүй аюулаас сэргийлдэг гэж байгаа. Гэхдээ манайхан шиг бичиг баримтыг нь шалгаж байгаа нь энэ гээд авч яваад, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүний ажил уяад байдаггүй гэсэн. Уг нь манай улс  нэг тиймэрхүү маягтай болох гээд л үзээд байгаа. Замаа камержуулаад, гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас явуулж эхэлсэн. 

Өнөө жилээс татвар төллөө гэж гурвалжин наалт өгөхөө больж, цахимаар мэдээллийн баазыг нь жижиг төхөөрөмжид суурилуулдаг болж байгаа. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Гэхдээ Улаанбаатар хотын бүхий л зам камерын системгүй байна. Зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд л хэдэн камер суурилуулаад, түүнд нь өртсөн жолооч нарыг л торгож байгаа шүү дээ. Бусад зам дээр жолооч нар яаж ч дүрэм зөрчсөн хамаагүй.

Арай нэг хяналттай байлгая гэхээрээ өнөөх хэдэн замын цагдаагаа гаргаад зогсоочихно. Гадаа цас малгайлж, бороо шаагиж байсан ч соёлгүй жолооч нарыг ая эвээ олоод явахыг заах гэж үйлээ үзтэл шүглээ үлээж, дохиураа дохиж зогсоно доо. Уг нь бүх зам нь камерын системтэй, түүнийг сайтар хянаад, түгжрээд байгаа талыг нь ахиухан явуулаад, гэрэл дохиогоор нь зохицуулаад явбал болно. Нийслэлээс энэ тал дээр анхаарч, бүх замаа камержуулах хэрэгтэй байна. Ерөөсөө манай дарга нар Улаанбаатарыг “Ухаалаг хот” болгохыг зорьж байгаа. 

Ухаалаг хот гэдэг замын цагдаа нь машинд дайруулах шахаад замын голд зогсоод, машинд дайруулаад, хүнд зодуулаад байж таарахгүй. Тиймээс бүхий л замаа камержуулаад, хэрвээ дүрэм зөрчиж, дураараа авирлаад байгаа жолооч гарч ирвэл гэрийнх нь хаягаар торгуулийг нь хүргэдэг байх хэрэгтэй. Цахим шуудангаар өгчих боломжтой бол захиа явуулчихаж ч болно. Дээрээс нь торгуулсан жолооч нарын мэдээллийг гаргадаг цахим хуудсаа сайтар идэвхжүүлэх хэрэгтэй.

Ер нь дэлхийн улс орнууд замын цагдаа гэж хэдэн хүн зам дээр зогсоогоод, хүнд хөдөлмөр эрхлүүлээд байхгүй байна гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Ерөөсөө цахим технологиор л асуудлыг шийдчихдэг болчихвол хүмүүс хоорондоо харилцаад, муудалцаад, зодолдоод байхгүй. Замын цагдаа гэдэг төгс хүмүүс биш. Ямар нэг байдлаар алдаа гаргаж л байгаа. Зарим нэг ойворгон нөхөд жолооч нарын үйлийг үздэг нь ч бий л байх.

Гэхдээ л тийм хүмүүсийн нөлөөгөөр бүхий л замын цагдаа нар муу нэр дуулж, хэтрүүлж хэлбэл тэвчишгүй хөдөлмөрийн золиос болж байгаа юм.  Өнөөдөр замын цагдаа машинд мөргүүлж, сагсуу заримд нь зодуулж, өвчин эмгэг тустлаа гадаа зогсч байгаа нь хүнээ боддоггүй дарга нартайн хар гай. Хэрвээ бүх зүйл цахимжаад, замууд камержаад ирвэл цагдаа гадаа зогсох шаардлагагүй болно. Шаардлагатай үед л үүргээ биелүүлэхээр гадаа зогсоно биз.

Бусад үед өөр ажил хийж, камераа хянаж, торгуулиа төлөхгүй том толгойлоод байгаа нөхдүүдтэй л харилцаад явна шүү дээ. Хэрвээ тийм болчихвол замын цагдаа машинд дайруулахгүй, согтуу нөхдүүдэд зодуулахгүй, цаашлаад торгуулиа төлсөнгүй энэ тэр болж хүнтэй хэрэлдэхгүй, муу үг дуулахгүй, авлига аваад байхгүй гээд маш олон давуу талтай. Тиймээс нийслэлийн удирдлагууд “Ухаалаг Улаанбаатар”-аа бушуухан цогцлоож, замын цагдаа нарыг хүнд хөдөлмөрөөс нь салгамаар байна.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ууганаа 2015-02-25 03:37:19
    Хотын цагдаа нар соёлтой
  • Сайхансамбуу 2015-02-25 03:21:21
    Харин ч сүүлийн үед цагдаа нар соёлтой болж сайн ажиллаж байгаа шүү. Харин зарим нэг ухамсар муутай, иргэд, дарга нар дураараа аашилж дүрэм журам зөрчөөд
  • эрдэнээ 2014-06-03 20:22:27
    энэ хувцас энэ тэрээ болимоор юм аа хуучин болж л байсан одоо юу нь болохгүй болоод ингээд байгаан болохгүй ээ
  • эрдэнээ  2014-06-03 20:20:10
    амьд даа бие бие ээ хайрла. хүмүүс ээ цагдаа ч бас хүн шүү дээ
  • MJ  2014-06-03 13:35:50
    YOOO TA NAR TSAGAA TUUULHAAR TSAGDAA GEED UHDEG BIZDEE
  • догсом 2014-06-03 13:08:44
    зам дээр зогсож буй харин ч даварсан харц марц хөдөлж мөдөлжийгоо нь үнэн хогийн. гэрт нь ороод явжаагам шиг сэтгэгдэл төрдөгшүү. эсвэл хүний юм унаад хулгайгаар яваад байгаам шиг ер нь л бүх цагдаа нар утаандаа уушигны сүрье тусаг гэж ерөөе. нэг их өмөөр
  • mmm 2014-06-03 12:43:33
    neg tsagdaa neg uulzvar deer odorjingoo zogsdog gej bodood bgaa yumuu ugui l dee. ogloo zam deeree garaad hamgiin turuund orchil gargasan mashiniig juramlaad hamgiin oir ogsool deer zogsoochihdog yum. tegeed ter mashind odorjin untana,idej uuna geed yum y
  • 1560 2014-06-03 12:05:17
    Зарим цагдаа дэндүү тэнэг байдаг нь хүнд металд хордсон байх. Оросын догшин Иван хаан хүнд металлд хордож хаан ширээнд суух хүүгээ цохиж алсан байдаг.
  • zochin 2014-06-03 07:15:44
    Zamiin tsagdaa nariig yund ni awarhgeed bgaay tsaaduulchin chin harhad haluund halj huitend huruuh hetsui ymshig haragdaj bga bolowch tsaaguura buh ymnuudaa tsogtsuulchihan shu de oroi bolhoor heden mashin tohioodl 200-300 gaaran awaad harin da teheer sai
  • Нэмкэ 2014-06-03 07:02:44
    ГЭНЭТ ӨЧИГДӨР ИЙМ БОЛЧИХООГҮЙ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ? СҮҮЛИЙН 20 ЖИЛД ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЦАГДААГИЙН ДАРГА НАР НЬ ЮУ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ??? ЭНЭ БОЛ ДАРГА НАРЫН СЭТГЭЛГЭЭНИЙ ХОЦРОГДОЛТОЙ Л ШУУД ХОЛБООТОЙ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. ХОЦРОГДСОН САЙД, ДАРГА ОДООХ БАЙДЛАА ИЙМ Л Б
  • Sarnai 2014-06-03 05:48:46
    Uneheer hetsuu ajil! Yahaw umnu n mungu sain oldog yamar taa shidet dohiur gj bhaw! Odoo tiim um n baga bolson bh, nuguuteiguur ene ih zamiin tugjirel ih duu chimeend zogsoh haluund halj huitend horch bfa humuusdee oligtoi tsalin uguuch ee!!! Yadaj bhad t
  • tulgaa 2014-06-03 04:43:21
    huuchin 3 tsoolood erhiig ni hasdag bsan odoo ergeed ter jurmand oruulchihmaar ch yumshig
  • tulgaa 2014-06-03 04:38:15
    hviten ovol ajildaa yaulaa geedl zamiin gold tumur shvgel amandaa zuugaad zogsoh ch hetsv baih shv ed nohodiin tsaling l nemeed ogmoor bga yyum arai dendvv baga tsalintai yum bna bilee haritsaanii asuudal ene teriig bol zasaj zalj bolnoo ho
  • Энхээ 2014-06-03 04:33:45
    Ганц замын цагдаа ч биш бүх л ажил мэргэжил бүр өөрийн гэсэн хүнд хүчир зүйлтэй, өөрийн гэсэн баяр баясалтай л байдаг. Дээрх хүмүүсийг хэн ч заавал замын цагдаа хий гээгүй, өөрсдөө сонголт хийж энэ ажлыг хийчихээд дараа нь бид хүнд ажил хийдэг гэвэл утгаг
  • 001 2014-06-03 04:24:32
    тэгээд л бас хэдэн хүнийг ажлын байртай бас байлгаж байгаа юм биш үү
  • tsiye 2014-06-03 03:27:53
    Zamin tsagdaagiin ner torig engiin humuus ungaad baidag gej bodoo yu ted oorsdoo dotroosool ner toroo ungdag irgedtei evgui haritsan yrn ihl deeres haritsahgeed uzdegn hudlaa yu bichehgej orolddog setguulch guai
  • dari 2014-06-03 03:26:30
    нохойд баридаг мод шиг муу болгонд эд нар чинь явдаг шүү дээ, муухай зантай, дээрэлхүү гэдэг нь үнэн ч зарим нэг хүмүүсээс болж л ийм харьцаа гаргадаг байх, гэхдээ цагдаа нарт ёс суртахууны хичээл заах нь хэрэгтэй л дээ, ер нь замын цагдаа гэлтгүй хүчний
  • demjigch 2014-06-03 03:22:20
    deerh ajiluud ehelchihseen, dorivtoihon mongo l gargachih um bol buh zamaa kamertai bolgood ogno doo
  • ИРГЭН 2014-06-03 03:18:35
    ЗӨВ ШҮҮ
  • Иргэн 2014-06-03 03:09:16
    Ухамсаргуй мал шиг иргэнээс л болж тэд ингэж зогсож байгаа юм ш дээ. Утаа савсуулсан заваан машинуудыг зад торгоод байх хэрэгтэй. Яаж эруул байх вэ дээ ийм балиар машинууд давхилдаж ,байхад хортой нухцул гэхээс яахав.
  • irgen 2014-06-03 02:57:04
    Torguulia nemeed og busad uls guren tegj l shiidsen neg durem zorchvol 50000 myanga baih heregtei tegeed tolboroo hiigeegui bol zahirgaani arga hemjee avah heregtei joohon haatuu huil heregtei bain. hotod hodoonoos orj irsen heden nohduud l hamgiin ih dur
  • buu gongino 2014-06-03 02:55:59
    medeej hugjuud irheeree tsagdaa nar zam deer zogsohgui l bolno shdee kamer olshrohoor odoohondoo neg udur buh asuudliig shiideh shidtei savaa baihgui bolhoor aajmaar hugjine biz dee galt teregnii urd orj davhiad baihaa bolimoor umaa nurshaal uliglaal baih
  • ээээ 2014-06-03 01:46:59
    замын цагдаа нар байхгүй бол энэ хот түгжрээд нам болно. гэрлэн дохио улаан асч байхад зогсох сөхөөтэй хүмүүс цөөн. тэд торгуулна ч гэж бодохгүй явж байна.