Байгалийн түүхийн музей мартагджээ
Байгалийн түүхийн музей үүд хаалгаа бариад бараг л хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Гэтэл шинэ музейн сураг ч алга, балгас болсон хуучин барилга нь одоо ч хэвээрээ. Энэ асуудлыг өнөөдөр анхаарч байгаа ч хүн алга. Жуулчдыг татах ёстой Найрсаг Улаанбаатар маань өнөөдөр Байгалийн түүхийн музейгүйгээр энэ зунтай дахин золгох гэж байна. 

1953 онд анх байгуулагдсан музейн барилгыг газар хөдлөлт болон байгалийн гамшигт үзэгдлийг тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг нь зогсоо гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлага 2013 онд гарч, Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчилдэг хэсгийг нурааж оронд нь музейн шинэ барилга барихыг шийдвэрлэсэн. Хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран энэхүү шинэ барилгыг бариулахаар болсон бөгөөд үүнд зарцуулагдах хөрөнгийг 2014 оны улсын төсөвт суулгуулахаар тохирч байсан. Гэвч өнөөдөр 2015 он гарч дундаа орох гэж байна. 

2014 онд барилгыг нураахаар шийдвэр гарч байсан ч өнөөдрийн байдлаар гэхэд л хуучин цагаан барилгыг нураагаагүй л байна.  Тэгэхээр өнөөдөр нураагаагүй байгаа барилгын суурин дээр хэзээ шинэ барилга баригдах вэ гэдэг сонин. Үнэхээр бүрхэг асуудал энэ л байна. 
Анх Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг төлөвлөхдөө 2017-2018 онд ашиглалтад оруулна хэмээж байсан ч энэ янзаараа бол дээрх онууддаа багтааж, ашиглалтад орж чадахгүй гэдэг нь тодорхой байна. 

Ийнхүү хуучин барилгаа нурааж, шинэ барилга барих гэж он удааныг хийдлээр дүүрэн үдсээр байтал тус музейн газар хэн нэгэн шуналтны гарт орчих вий гэсэн түгшүүр хүртэл дагаастай байна.
Иймээс Монгол тэр сайхан байгаль ан амьтдын нүүр царай болсон байгалийн түүхийн музейгээ анхаарах цаг ирсэн гэдгийг эрх бүхий хүмүүст нь сануулмаар байна. 

Уул нь 2013 оны аравдугаар сард музейн зураг, төслийг гаргахаар барилгын компаниудын дунд тендер зарлахад “Балдан С” компани шалгарч, музейн зураг төслийг гаргаж дуусгасан гэдэг. Музейн шинэ барилга яг энэ суурин дээрээ баригдах бөгөөд долоон давхар, 16 мянган шоометр хэмжээтэй байхаар төлөвлөгдсөн. Шинэ барилга ашиглалтад орвол ажилчдын тоо одоогийнхоос 2.5 дахин нэмэгдэж, нийт 120 ажилтантай байхаар төлөвлөгдөөд байсан юм. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бид түүхтэй улс 2018-10-08 04:11:37
    яагаад сэтгэгдэл арилгаад байна???
    49.0.218.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Бид түүхтэй улс 2018-10-08 02:56:51
    Байгалийн түүхийн музейг хуучин суурин дпээр нь барих нь зөв. Хотын төвөөс хол бол жуулчид очих нь багасна. Хүүхдүүд маань ч очиж чадахгүй л болов уу. Аялал жуу...
    49.0.218.204
    Мэдэгдсэн Хариулах
  • od 2015-09-14 14:36:09
    Archaagui novshnuud,
    123.178.171.86
    Мэдэгдсэн Хариулах
  • ЖИРГЭЭ 2015-05-10 13:13:31
    ТИЙМ ШҮҮ
    150.129.141.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2015-05-07 00:04:09
    1996 ond garaad umch huvichlal neriin dor uildver, zavodiig bugdiig NI dampuuruulj olon 1000 huniig ajilgui guilgachin bolgoson. Yasan hanaj tsadadgui yum
    107.77.75.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2015-05-06 23:32:46
    Ene ardchilaliin haraitsainuud zavgui idej uuj, nuraahaas uur yuch hiihgui yum.
    107.77.75.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-06 06:10:55
    Миний бага байхад энэ байшинд түүхийн , байгалтийн Д. Сүхбаатарын болон В.И. Лениний музей гээд цуг байсан,1980 аад онд бүгд салсан. Уг нь их сайхан байшин. ...
    103.9.90.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-06 03:51:17
    Гарууд газрыг нь хусах гэж л байхгүй юу өөр яав л гэж. 1953 онд баригдсан 50 жилийн настай байтугай 500 жилийн настай барилгыг арчилж тордоод амьдарч болдог.
    202.70.42.186
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2015-05-06 02:52:07
    hamag tom tusluudee gatsaachihsan guilgachin ulsad yamar yumnyhan mungu bhav de. angalyn irmeg deer denchignej bhad chini
    103.26.193.161
    Мэдэгдсэн Хариулах
  • ЖИРГЭЭ 2015-05-06 02:28:15
    ТИЙМ ШҮҮ
    122.201.22.121
    Мэдэгдсэн Хариулах