"School police эргүүл-2015" эцэг эхчүүдийн чуулав
Нийслэлийн Иргэдийн Хурлын Дарга Б.Баттулгын 2013 оны 10-р сарын 23-ний өдөр баталсан SCHOOL POLICE эргүүлийн дүрэм журам хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. 

Иймд School police эргүүлийн ажлын үр дүнд үнэлэх олон нийтэд эргүүлийн талаар мэдээ мэдээлэл өгөх зорилгоор эцэг эхчүүдийг хамруулсан анхдугаар чуулга уулзалтыг НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Shool police төвөөс санаачлан зохион байгууллаа. 2013-2015 оны байдлаар нийт 170,0 гаруй мянган эцэг эхчүүд энэхүү эргүүлд хамрагдаж, сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурчээ. 

Энэхүү чуулга уулзалтын үеэр School police эргүүл гарснаар ойр орчмыг хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байгаа эсэх, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулан, эргүүл хийж байхдаа гэмт хэрэг зөрчил илрүүлсэн, урьдчилан сэргийлэх талаар шинэлэг санал санаачилга гаргасан эцэг эхчүүдийг шагнаж урамшуулах, School police эргүүлийг зуслангийн газруудад шинээр бий болгох зэрэг асуудлуудаар чуулганд оролцогчид санал бодлоо солилцсон юм.

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-06 02:17:01
    School police gedgee mongoloor helj chadhgui bna uu. Arai l dendenee. Japand ene bol baidag l yum. Teriigee mongoloor ner ogch chadahguid haramsaj bna.
    221.243.2.126
    Мэдэгдсэн Хариулах