Жуулчдын аюулгүй байдлыг хангах  төлөвлөгөө боловсруулна
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/383 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар тус ажлын хэсэг нь нийслэлд онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулна. 

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж, Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Зочид буудлуудын холбооны удирдлагууд ажлын бүрэлдэхүүнд оржээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргааар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга ажиллах бөгөөд “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө”-ний төслийг 2015 оны 3 дугаар улиралд багтаан боловсруулах үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.