Балбад амь эрсдэгсдийн тоо 7365 болж нэмэгджээ
Өнгөрсөн сарын 25-нд Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь эрсдэгсдийн тоо 7365, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 14355 болж нэмэгдлээ  гэж тус улсын ДХЯ мэдэгдлээ.
 
Амьд хүн байх магадлал буурч байгаа хэдий ч 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүх бүсэд аврах ба эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Балбын Онцгой байдлын үед ажиллагаа явуулах төвийн гаргасан хохирлын талаарх шинэчилсэн мэдээнээс үзвэл, энэ байгалийн гамшгийн улмаас засгийн газрын харъяа байгууллагуудын 10744 барилга байгууламж бүрэн сүйтгэгдсэн бол 14741 байшин барилга хэсэгчлэн эвдэрчээ. Мөн 191 мянган айлын сууцыг засал авахааргүй болтол нь сүйтгэсэн бол 175 мянган айлын орон сууц ноцтой эвдэрч гэмтсэн гэнэ. Тус улсын засгийн газрын мэдэгдсэнээр, эдгээрийг сэргээн засахад хоёр тэрбум орчим доллар шаардлагатай аж.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.