"Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны нээлт болно

09.00 цагт Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийн судалгаа, бүртгэл мэдээллийн санг баяжуулах, олон нийтэд таниулан суртачлах зорилгоор БШУЯ Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Уламжлалын академи, Олон улсын Монгол судлалын холбоо, МИУС-ийн Антропологи, Археологийн тэнхим, СУИС, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

10.00 цагт ХХААЯ ХААИС- тай хамтран "Газар тариалангийн бодлого 2015" сэдэвт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулж байна

11.00 цагт Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар нэр бүхий ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулна.

11.00 цагт Эрх чөлөөний талбайд МХЕГ, НМХГ-ын хамтарсан хүнсний аюулгүй байдлыг хангуулах "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны нээлт болно.

11:00 цагт УДЭТ-аас энэ оны тавдугаар сарын 8-наас Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн нээлт болох гэж байгаатай холбогдуулан хийх Хэвлэлийн бага хурлыг өөрийн театрын тайзнаа зохион байгуулна. 
 
11:00 цагт НАМОХ-ноос санаачлан энэ сард зохион байгуулах “Оюутан мисс-2015” тэмцээний талаар холбооны удирдлагууд Тусгаар тогтнолын ордны 1 давхар Залуус хөгжлийн төвд мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт Үнэт цаасны арилжаанаас хөрөнгөжих боломжийг иргэд тэр бүр ашиглахгүй байна. Боломжийг хэрхэн олж авч, хөрөнгийн зах зээл дээр амжилттай тоглох нууцаас сэтгүүлчдэд зориулсан сургалт Хөрөнгийн биржид болно.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖИРГЭЭ 2015-05-06 01:41:48
    ЗӨВ ШҮҮ
    122.201.22.121
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-06 01:01:20
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.39
    Мэдэгдсэн Хариулах