НАТО Москватай шууд холбогддог болно
Хүйтэн дайн дууссанаас хойш анх удаа умард Атлантын эвсэл буюу НАТО нь ОХУ-ын цэргийн удирдлагатай шууд холбогддог шугам байгуулахаар боллоо. Шугамыг ажилд оруулснаар Европ дахь НАТО-ийн нэгдсэн хүчний Ерөнхий командлагч нь Москватай шууд холбогддог болно. Энэ холбооны шугам нь ямагт нээлттэй, тогтмол хяналттай байна. Шугамыг ашиглалт оруулах огноо, байршуулахтай холбоотой мэдээлэл нь маш нууц байх аж. Оросын тал шууд холболтын утасны дугаарыг хүлээн аваад байгаа.
 
Ийм шугам байгуулах саналыг Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер  Штайнмайер гаргасан. Украйны хямралтай холбоотойгоор дэлхийн хэмжээнд түгшүүртэй байдал, сөргөлдөөн нэмэгдсэнтэй холбогдуулан ноцтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Москватай шууд холбогддог шугам байгуулах шаардлага үүссэн юм.
 
1962 оны Карибын хямралын дараагаар ЗХУ ба АНУ-ын удирдлагуудын хооронд цахилгаан мэдээний шууд холбогддог шугам байгуулж байлаа. Энэхүү шугамыг “Улаан утас” гэж нэрлэдэг байв.
 
Эх сурвалж: “Deutsche welle”

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖИРГЭЭ 2015-05-06 01:41:20
    ЗӨВ ШҮҮ
  • 1958.mn 2015-05-06 01:01:38
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.39
    Мэдэгдсэн Хариулах