16-р байрны асуудал ерөнхий архитектор Н.Нацагдорж ажлаа өгснөөр дуусахгүй
Эмх замбараагүй барилгын асуудал сүүлийн үед  хурцаар яригдаж байгаа.Тодруулбал Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны хажууд 18 давхар орон сууцны барилга барих зөвшөөрөл өгснөөр  тус байрны сууринд хөрсний нуралт үүсэж иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байгаа. Нийт 50 айлын 200 гаруй иргэн  зочид буудалд одоо хэр нь амьдарсаар байгаа. 

Харин уг барилгын зөвшөөрлийг Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд болоод Барилга хот байгуулалтын яамныхан өгсөн болж таарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал дээр уг асуудлыг хэлэлцэж  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржоос тайлбар сонссон.

Үүний дараа нийслэлийн Засаг дарга зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох захирамж гаргасан. Тус газарт барилга барих зургийн даалгаврыг нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнийхөн гаргасан байдаг юм.

Ингээд өнгөрсөн долоо хоногт Н.Нацагдорж ажлаас халагдах өргөдлөө өгсөн юм.Тэгвэл Нийслэлийн удирдлагууд Н.Нацагдоржийн өргөдлийг хүлээн авч орны хүнийг томилсон байна.Түүний оронд Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Одбаярыг томилжээ.

Анх  авто машины гараашийн зориулалтаар зөвшөөрөл авч байсан ч явсаар байгаад 18 давхар худалдаа үйлчилгээний төвтэй орон сууцны зөвшөөрөл болж хувирсан уг  асуудалд Нийслэл болоод БХБ-ын яамынхан хариуцлага хүлээх ёстой. Харин Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга асан  Н.Нацагдорж асуудлаас цэвэрхэн мултрахын тулд ажлаа өглөө хэмээн хардах иргэд цөөнгүй байна.

Түүнчлэн 16-р байрны асуудлыг Н.Нацагдорж ажлаа өгснөөр дуусгаж болохгүй гэж үзэх иргэд ч байгаа юм. Ер нь энэ олон  хүний аюулгүй  амьдрах эрхэнд ганцхан тусгай зөвшөөрөл олгож халдсан асуудлыг ингээд ганц нэг хүнийг халж сэлгээд өнгөрөөж болохгүй болов уу.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2016-10-26 23:18:57
    Natsagdorj bish Hurelbaatar ni gazar olgoson
  • эргэн санахуй 2015-08-24 02:42:34
    ха ха, Нацагдоржийг халах шоу байсан л байхгүй юу даа
  • hi 2015-05-20 02:32:19
    ХАЛААД ЯАХ ЮМ БЭ ОЛУУЛАА БИШ БОЛНО Ш ДЭЭ АРДЧИЛАЛ ЯАНАА
  • монгол хүү 2015-05-14 16:39:12
    Нацагдорж гэж хэн юм бэ? Манайхан нэг хүнийг өөд нь татаж байгад дараа нь толгойгоо цусддаг хүмүүс энэ хууль засаг яг юу болоод байна. Монгол улс угаасаа сөнлөө...
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам  2015-05-06 11:06:01
    нацагдоржийг эрүүгийн хуулийн онц ноцтой гэмт хэрэгт тооц
  • asdf 2015-05-06 09:18:03
    asdf
  • Мятав 2015-05-06 04:55:58
    16 байрны хэмжээсүүдийг лазер скайнераар тодорхойлж, хөрсөнд геофизикийн профиль татаж, дараа нь дүгнэлтээр техникийн шийдвэр гаргасан нь дээр байхаа.
  • irgen 2015-05-06 04:51:09
    hund ajil olon jil guitsetgej yavsni etsest bas l tenguudin haraalal sonsoh gej. jild 400 barilga barigdaj baihad bugdiin 1 hun hyanan gedeg ch amar bish baih
  • зочин 2015-05-06 04:27:16
    Энэ муу махан толгойн хүүрээр газрыг нь булах хэрэгтэй.
  • hariutslaga toots 2015-05-06 03:43:05
    oron suutsnaas tiim oirhon ayultai bvsed barilga barih zuwshuurul ugsun dargantsariig il gargaj yal shiitgeliig n uguh heregtei, daraa daraachda surgamj bolno.
  • mglchuud 2015-05-06 03:39:33
    Mongolchuud odoo Yopon style-eer yawj ehelj bnuudaa, neg aldaa garanguut uuruu shuud ajlaas buudag.
  • Зочин 2015-05-06 03:38:11
    Нацагдорж ганцаараа ялынн үүрэх болждээ хөөрхий.
  • irgen 2015-05-06 01:19:42
    ene novshd arga hemjee avah heregtei,ajlaas halagdah arga henjee bishee batuulee
  • 1958.mn 2015-05-06 01:02:10
    . +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.39
    Мэдэгдсэн Хариулах