Гал түймрийн голомтод сайдаас илүү "үүл буудагч" л хэрэгтэй байлаа
Урьд жилүүдэд гал түймэр гардаг байсан ч энэ жилийнх шиг их газрыг хамарч байсныг сайн мэдэхгүй юм. Хохирол нь ч маш их. Нисдэг тэрэгтэй гал сөнөөгчдөө алдсан жил ч ийм хэмжээний хохирол амссан тухай мэдээлж байгаагүй санагддаг. Гэтэл энэ жил Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад гарсан гал түймрийн улмаас шатсан, түлэгдсэн мал адгуус, гэр, хашаа хороо, ой, хээр, бэлчээр гээд нүд халтирч, зүрх шимшрэм дүр зургийг маш олноор харлаа. Сайд дарга нараас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Гавьяат дуучин, төрийн бус байгууллага, идэвхтнүүд бүгд л түймрийг унтраахад бие болон сэтгэлээрээ оролцов. Мөн түймэрт орон гэрээ алдсан иргэдэд туслах чин сэтгэлийн цуваа өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Монгол Улсын Засгийн газар хуралдаж зүүн гурван аймгийн түймрийн хор уршгийг арилгах, сэргээн босгоход зориулж, Улсын Онцгой комиссоос 1.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ. Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн 9 автомашиныг улсын нөөцөөс олгосон байна. Үүнээс гадна түймрийн голомтод ажиллаад ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд шийдвэр гаргаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байсан “БМП” маркийн байлдааны 6 ширхэг машиныг зэвсэглэмжгүйгээр  Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүллээ гээд маш олон үйл явдал, арга хэмжээнүүд болж өнгөрөв. Заримыг нь мартаж, заримыг хооронд нь хольж солихоор олон үйл явдал шүү.

Хаврын хуурайшилттай энэ үед гарсан гал түймэр салхины эрчинд туугдан замдаа дайралдсан бүхий л зүйлсийг шатааж байсан учраас хохирол их. Гэвч өнөөдрийн байдлаар хэчнээн төгрөгийн хохирол учраад байгааг хэлж мэдээлэх хүн алга, хохирлыг тогтооход ч эрт байгаа бололтой юм. Учир нь гарсан түймрийг унтраан цурманд оруулсан ч өөр газар түймэр гарсаар л байгаатай холбоотой.

Тавдугаар сарын 3-ны байдлаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулаад байсан ч хүчтэй салхины улмаас түймэр дахин дэгдэж Сүхбаатар сумын 20 гаруй айлын гэр болон 1000 орчим тооны мал шатсан байна. Мөн тус түймрийн улмаас нэг гэр бүлийн хоёр том хүн, нэг хүүхэд түлэгдсэн учир тэднийг нисдэг тэргээр Нийслэлд авчиран Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Түлэнхийн тасаг”-т эмчилж байгаа талаар албаныхан мэдээлэв. 

Энэ бүх хугацаанд гал түймрийг хэрхэн унтраах, аюулыг хэрхэн таслан зогсоохоо мэдэхгүй сайд дарга нар нисдэг тэрэг хөлөглөн дэмий л орон нутгийг зорьж харагдав. Бас сүртэй хэвлэл мэдээллийн баг дагуулаад өөрсдийгөө тэрүүхэн тэндээ сурталчлаад авч байгаа юм.

Харин иргэдийн хувьд тэнгэрээс бороо хур хайрладаг болоосой залбирцгааж байв. Гэтэл манай улсад тэнгэрээ бороо хур оруулах нь битгий хэл цаг агаарыг зориудаар өөрчилдөг, нөлөөлдөг бүхэл бүтэн алба байдгийг саналаа. Өөрөөр хэлбэл энэ алба үүл буудаж бороо оруулах ажиллагаа хийдэг гэж ойлгож болно.

Гэвч хур бороо оруулж, цаг агаарыг зохицуулагч албаны залуус энэ их гарз хохирлын дараа өнөөх мундаг ажлаа туршиж үзэж байх юм.  Тэд ажилласны хүчинд бороо хур оров уу, эсвэл байгалийн жамаараа болсон уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Харин байгалийн гамшигийг байгалиар нь дарах нь хамгийн зөв бөгөөд эрсдэлгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм л гэж бодогдож сууна.

Ер нь түймэр гарлаа л бол олон дарга, сайд нисдэг тэрэг хөлөглөж, голомт дээр нь очиж зураг хөргөө татуулж байхаар  цаг агаарт зориудаар нөлөөлөх албаныхныг идэвхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь хангаад өгчихсөн бол энэ хэмжээний хохирол амсахгүй байсан юм болов уу гэж бодогдоход хүргэлээ.

Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүн, бороо хур орох шинжтэй л болоод байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх албаныхан ч орон нутагт ажиллаж хэд хэдэн удаагийн буудлага хийсэн гэж мэдэгдэв. Тэд Төв болон Хэнтий аймагт ажиллаж түймрийн гол байгаа газруудад бороо ороод байгаа аж. Мэдээж тэнгэрт үүл хуралдаж байж тэд ажлаа гүйцэтгэх боломжтой. Гэхдээ л дарга нар нисдэг тэрэг хөлөглөдгөөс л бага зардлаар илүү үр дүнтэй ажиллаж байна шүү дээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ok 2015-05-06 15:01:24
    uulee ch buudag darga nar ni ochiij ajlaa hiig de
  • Уншигч 2015-05-06 09:01:04
    Энэ сэтгүүлч хүний бичсэн нийтлэл гэхэд их хэцүү юм. Утгын болоод найруулгын асар их алдаатай мэдээ мэдээлэл оруулж байгаа иймийм сэтгүүлчиддээ арга хэмжээ ав!
  • оккк 2015-05-06 07:36:58
    Эсгий хийх гэзэр нохой хэрэггүй гэдэг шиг Түмэр гарч байгаа газар Хүрэл сүх хэрэггүй л дээ
  • зочин 2015-05-06 01:12:11
    Өчнөөн өдрйн гал хэдэн аймаг,уул нуруудыг даван ард иргэд,малчдад. улсад асар их хохирол гарз болж,малчид үгүйрэд байхад яагаад үүл буудагчийг ашиглагүй бсан юм...