Хөдсөн дээлээ тайлсан ч...
Хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан тогтолцоот, тусгаар улс... Энэ бол Монголын өнцөг. Цаашилбал, дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай, хүүхэд залуусын орон, эдийн засаг нь өсөн нэмэгдэж байгаа, хөгжиж буй төв азийн Монгол. Одоо нийслэл нь ухаалаг гэх сэтэртэй болохоор чармайж байгаа. Энэ мэтчилэн дурьдаад байвал шинэ зууны монголчууд дэлхийтэй эн зэрэгцэнэ гэж үзнэ үү гэхээс биш дутахгүй. Бид өөрсдийгөө ингэж дүгнэдэг, ингэж сайшааж, урамшуулдаг. Харамсалтай нь монголчууд бид нэрэн дээрээ ийм боловч нидэр дээрээ тэс хөндлөн хүмүүс гэдгээ хэдхэн хоногийн өмнө харууллаа. Бид шинэ зуунд хөдсөн дээлээ тайлсан ч ухамсрын хувьд бүрэн төлөвшөөгүй, хот суурин газар амьдрах соёлд суралцаагүй гэдгээ илтгэж орхив.
 
Учир юу гэвээс хэдхэн хоногийн өмнө Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон билээ. Баяр мэдээж өргөн, дэлгэр сайхан болж өнгөрсөн. Урьд өмнөх жилүүдээ бодвол үйл явдал, хүүхдэд зориулсан үзвэр, үйлчилгээ ихтэй байв. Тэр хэрээрээ эцэг, эхчүүд сонголттой, бяцхан үрсээ хэрхэн баярлуулах талаар толгой өвтгөөгүй болов уу. Цаг агаар тааламжгүй байсныг эс тооцвол энэ өдөр хүмүүс гэр бүлээрээ салхинд гарч, ҮСАХ, ҮЦХ болон багачуудад зориулсан үзвэр үзэж, цагийг хөгжилтэй өнгөрүүлжээ. Харин баярын дараах хотын өнгө төрх өнөөх л бахь байдгаараа, таамаглаж байсан ёсоор болов. Ухаалаг Улаанбаатарын гудамж, талбай хогонд дарагдан, навсайж, салхи шуурганд иргэдийн тарьсан хог, новш нь нүүр, аманд наалдчихаад тун хэцүү байсныг хэлэхгүй өнгөрч чадсангүй. Ер нь бол баярын дараах дүр зураг нэг иймэрхүү л байдаг.
 
Нэг их гайхаад байх зүйлгүй гэж зарим нь хариулах биз. Тэгвэл энэ бол тоохгүй өнгөрч болох, дасан зохицох зүйл яавч биш. Жил бүрийн наадмын дараа Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хогондоо дарагдаж, навсайдаг. Харин хүүхдийн баярын дараах өдрүүдэд Чингисийн талбай тэргүүтэй газруудад мөн л дээрх дүр зураг ажиглагддаг. Энэ байдал зөвхөн Улаанбаатарт харагдсангүй. Хөдөө, орон нутагт ч байдал ийм байгаа тухай танил маань ярьж байна. Аймаг, сумдын төв талбай хогондоо дарагдан, навсайж буй дүр зураг. Уг нь баяр болохоос хэдхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээгээр өмнөх жилийн хогтой зураг цацагдаж, ийм байдал дахин гаргахгүй байх тухай уриалж байв. Тэр ч бүү хэл ТББ-ууд хогны эсрэг нэгдэж, “Нэг чихэр, нэг ширхэг хог” нэртэй уриалга гаргасан. Харамсалтай нь иргэд үүнийг нь тоосонгүй. Ёстой л өнөөх илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэдэг шиг. Төрийн болон ТББ-ууд хэчнээн хэлж, сануулж, уриалга гаргаж, кампанит ажил өрнүүлээд ч дийлсэнгүй. Энэ удаад иргэдэд “Хогийн сав байхгүй юм чинь” гэж хэлэх эрх байсангүй. НЗДТГ болон дүүргүүдийн ЗДТГ, төрийн болон хувийн хэвшлийнхэн бүгд баяр ёслолыг хоггүй тэмдэглэж, өнгөрүүлэх талаар өөрсдийнхөө хэр чадлаар ажил зохион байгуулсан.
 
Үнэндээ бол гудамжинд хогийн сав байж л байгаа. Нэг алхаад биш юм гэхэд тав алхаад хогийн сав таарна. ТҮК-ийн ажилчид үүр цүүрээс эхлээд үдшийн бүрий хүртэл та бидний хаясан хогийг цэвэрлэж байна. Албан байгууллагууд үүдэндээ хогийн сав байршуулдаг болж. Тиймээс урьдын адил бүхнийг төр засаг руу чихэх хэрэггүй. Энэ удаад бурууг бусдаас биш өөрсдөөсөө эрцгээе. Нийслэл хогтой байгаагийн бурууг хогийн саванд, хэн нэгэн албан тушаалтан руу биш иргэн бүр өөрсдөдөө шударгаар тохъё. Үнэндээ бол урдаа байгаа хогийн савыг олж хараад идсэн чихрийнхээ цаасыг хийчихээгүй нь таны үнэн төрх. Томчууд ийм байгаа юм чинь хойч үедээ хогийг хогийн саванд хийх тухай заагаад ч нэмэргүй биз. Өөрсдөө гудамжинд нус, цэр, хог, шүлсээ хаяж, хүүхдээ тэврээд автобусны урдуур гүйж байж, худлаа ухаантай дүр эсгээд яах юм бэ. Улаанбаатарын гудамжинд хогийн сав, гэрлэн дохио, явган хүний гарц байна. Харин та бид түүнийг нь ашиглахгүй байгаад л асуудлын гол нь байгаа юм. Үүнийг улстөржүүлж, хүндрүүлэх шаард лагагүй. Энэ бол ердөө ухамсрын асуудал.
 
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganaa 2014-06-03 05:06:50
    onor jargal muu ergvv noush oo chinii naad bichsen niitlelchin , ter tauisan zuragchin ali deven gariin zurag bna goliison muu shaar mini chinii naad hudlaa zuragtai niitlelchin irgediig hoorondni hereldvvleed bna hvn hogtoi gazar hog haydiin za yu chi mu
  • tulgaa 2014-06-03 04:55:28
    za chi muu bitgii amidralaas hol hutsaarai tegeed hvvhdiin erhiig hamgalah odor ger horoolold bga hvvhdvvd etseg ehteigee gudamnii vzvvr deer tov talbain zahad neelt bolohiig haraad zogsoh uu te ger horoololiin hvmvvchin hogoo hashaaniihaa 1 buland boognv
  • Зочин 2014-06-03 04:48:56
    Хурдан тэр торгуулийн арга хэмжээгээ авч эхэлмээр юм. Хэлээд ойлгохгүй хүмүүсийн түрийвчтэй нь тооцоо бодвол арай дээр байх. Замын цагдаагийнхны үе үе явуулдаг бүс, гарц гэсэн торгуулийн арга хэмжээнүүд нэг хэсэгтээ үр дүнтэй байдаг. Би л гэхэд бүсээ зүүх
  • Зочин 2014-06-03 04:43:33
    Арай ч дээ. Үнэхээр хэлэх үг алга. Ер нь баяр болохоор хотын төв гэр хороололынхноор дүүрдэг ш дээ. Хотын төвд амьдардаг хүмүүс арай ч ингэж хогоо хаяхгүй байхаа
  • рол 2014-06-03 01:51:00
    Дээр нь эрээний үнэтэй хог их нэмэр болжээ. Эрээний хого худалдан авдагаа зогсоё