Гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэд арилжааны шинжтэй болгож байна
Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг гаргаж, бүтээн байгуулалтын ажил эхнээсээ хэрэгжээд явж байгаа. Үүний нэг илрэл нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөр  юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2013 оны есдүгээр сарын 26-ны өдөр тогтоол гаргаж гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн найман байршлыг баталсан. Ингэснээр нийт 20 байршил дээр дахин төлөвлөлтийн ажил өрнөхөөр болсон юм. Өмнөх 12 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан зарим компани барилгын ажлаа эхлүүлээд энэ онд айлуудаа орон сууцанд нь оруулахаар төлөвлөн өнгөрсөн оны есдүгээр сард эхний айлуудад түлхүүрийг нь гардуулан өгсөн. 

Гэвч бүх ажил албаныхны хэлж буй шиг төгс төгөлдөр биш байгааг иргэд хэлж байна. Яг үнэндээ бодит байдал дээр гүйцэтгэгч компанийнхан болоод иргэд газар чөлөөлөлтөөс эхлээд тохиролцож чадахгүй хугацаа их алдаж байгаа аж. Харин энэ нь аль хэдийн газраа чөлөөлөөд өгсөн иргэдэд хүндрэл учруулж буй юм. Түүнчлэн дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгч компанийнхан  иргэдийн газрыг чөлөөлж авчихаад ажлаа эхлүүлэхгүй хугацаа алдаж байгааг ч шүүмжлэх хүн цөөнгүй байна. Энэ байдал дахин төлөвлөлтийн хэд хэдэн байршилд давтагдаж буй юм байна. Мөн иргэдийн газрыг гэрээ байгуулан авчихаад заасан хугацаандаа ашиглалтад оруулахгүй хариуцлага алдсан, иргэдийн газрыг чөлөөлж авчихаад түрээсийн байранд амьдруулах мөнгийг нь өгөхгүй байгаа компаниуд ч мэр сэр байгаа аж.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зөвхөн гүйцэтгэгч компаниудаас шалтгаалаад байгаа зүйл биш гэдгийг албаныхан болоод хэрэгжүүлэгч компанийнхан хэлж байна. Тодруулбал иргэд нэг хашааны газраа хэт өндрөөр үнэлж, зах зээлийн ханшаас дээгүүр үнэ хэлэн гэдийж суугаа нь уг ажлыг цалгардуулахад хүргэж буй аж. 

Тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн 13, 14-р хороонд хийж орон сууц, спорт цогцолбор зэргийг барихаар төлөвлөжээ.Иргэд газраа байраар солих, инженерийн шугам сүлжээ оруулах, бэлэн мөнгөөр арилжих гэсэн сонголтуудаас өөрсдөө аль дуртайгаа сонгох  боломжтой. Ихэнх нь орон сууцаар солих гэсэн төрлийг сонгож олон газар нэгэн зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна. Баянзүрх дүүргийн 13, 14-р хороо орон сууцны 14-р хорооллын бүтээн байгуулалтыг хийхээр 4 компани сонгон шалгаруулалтаар тэнцэн оролцож байгаа аж. Зургаан талт компани 20 айлын газар чөлөөлөлт хийж 3-р сарын 28-наас ажил эхэлсэн, эхний ээлжинд 4 блок 315 айлын орон сууцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингээд одоогоор нийт газрын 85 хувийг чөлөөлөөд байгаа талаар албаны хүн хэлж байлаа. Гэсэн ч зарим айлын хувьд газраа хэт өндрөөр үнэлж нэг хашааны газраас 3-4 ширхэг  орон сууц, зарим нь бүр 10 ширхэг нэг өрөө байр нэхэж суугаа аж. Иймэрхүү байдал дан ганц Баянзүрх дүүргийн13, 14 дүгээр хороонд бус Нийслэлийн өөр олон газруудад давтагдаж буй юм байна.

Ер нь энэ мэт аль аль  талаасаа бие биенийхээ ажилд саад учруулсан учир дутагдалтай зүйл нэлээд байгааг хаа хаанаа шүүмжлэх боллоо. Тиймээс Нийслэлээс нэлээд ажил болж багагүй хөрөнгө мөнгө зарцуулж байгаа уг ажилдаа  анхаарал хандуулж энэ ажилд саад учруулж буй зарим нэг гүйцэтгэгч компаниудад хариуцлага тооцох нь зүйтэй болов уу. Мэдээж иргэдийн газрыг орон сууцаар солино гэдэг сайхан санаа. Гэхдээ энэ ажлыг хийж хэрэгжүүлэхэд талууд  урт хугацаанд нягт хамтран ажиллах шаардлагатай. Зорьсон ажлынхаа талд нь ч ороогүй байж иргэдийн итгэл алдарч байна гэдэг бол хаа хаанаа учир дутагдалтай ажиллаж байгаагийн илрэл биз ээ.Харин нөгөө талд иргэд үүрэг хариуцлагаа ухамсарлан их бүтээн байгуулалтын ажлыг хэт арилжааны шинжтэй болгохоос татгалзах хэрэгтэй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gazraa bairaar solih bolson irgen 2015-05-29 03:33:49
    Manaig gazraa bairaar solihoor 2014 oni eheer sard gazraa ugsun getel 2014 oni namar 4 davhar hurtel tsutgalt yavagdaad zogsson odoo ajil ni urgeljlehgui bn
    103.14.38.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-06 11:54:55
    Бат Үүл 2 үзүүртэй зүү шиг Ард иргэдийг хараад газар чинь тэр бум хүрнэ гээд л Барилгын компаниудад болохоор хурдан ажлаа эхэл гэж жүжиглээд
    112.72.13.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-05-06 11:13:04
    Барилгын компанууд элдэв явууллага дарамт үзүүлэхээ болих хэрэгтэй.Ялангуяа хэсэг бүлэг иргэдийг нь компаны ажилтан болгож далд цалинжуулчилчихаад элдэв юм хийж...
    202.5.202.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Byambaa 2015-05-06 09:07:41
    Teneg bish l bol ded butsiin shiideed ogvol 3 huuhedee neg neg baishin barij ogood 10-20 hun amidarch bolohoor gazariig yahaaraa 2 oroo nertei umgar 4 hanataar ...
    103.26.193.224
    Мэдэгдсэн Хариулах
  • МӨНХӨӨ 2015-05-06 05:17:18
    ГАЗАР АСАР ҮНЭТЭЙ ШҮҮ ДЭЭ
    27.123.214.119
    Мэдэгдсэн Хариулах
  • hohchin 2015-05-06 05:03:40
    ene ger horoololiin maluud tgd utaand nuursee tuleed gadaanaa biy zasaad suuj baival taarna
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
    • ха ха 2015-05-06 14:12:18
      Гэртээ бааж шээхээс л дээр.
      141.0.8.196
      Мэдэгдсэн Хариулах
    • салхи 2015-05-06 06:20:25
      Chi naadhi 4-n hanan dundaa yalzararai
      27.123.214.109
      Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2015-05-06 03:36:52
    Өнөөгийн төрд бага ч гэсэг шударга ёсны хэмжүүр үлдсэн бол иргэдэд өмчлөгдсөн газрыг үнэгүйдүүлэх гэсэн зохион байгуулалттай үйлдлийг таслан зогсоох ёстой
    203.194.118.44
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-05-06 06:31:34
      БЗД- н 14-р хорооны дахин төлөвлөлт нэртэй орон сууцнууд арай бишээ.зогсоол байхгүй .будаг.замаск нь ховхорч унаад хэрэг алга
      27.123.214.109
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-06 02:03:04
    Үл хөдлөх хөрөнгө үнэ нь улам өснө, иймээс газраа хямд өгч болохгүй, ард түмэнд байгаа ганц өмчөө сайн хамгаал, өөрсдөө газраа барьцаалаад байр барих хэрэгтэй
    103.229.122.96
    Мэдэгдсэн Хариулах
    • ganaa 2015-05-06 06:22:25
      Zow
      27.123.214.109
      Мэдэгдсэн Хариулах