Хилээр галт зэвсэг нэвтрүүлэхийг завдав

Дорнод аймгийн Эрээнцав  боомтын орох чиглэлээр  5 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын иргэн С.И гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцагт нууж хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.