"Маз" компаниас 20 автобус нийлүүлэх гэрээний талаар ярилцлаа
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станилав Чепурной, Монгол-Беларусийн Засгийн Газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников болон бусад албаны хүмүүсийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК-ийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх гэрээний хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөв болон хамтын ажиллагааны бусад асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.

Уулзалтын эхэнд Монгол-Беларусийн Засгийн газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников “Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК нь Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээг шинэчлэх олон улсын нээлттэй тендерт ялж том оврын 20 автобус нийлүүлэхээр болсон. Одоогоор нийлүүлэх автобуснуудаа угсраад дуусч байна. Мөн техникийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж байна. Том оврын автобуснуудаа нийлүүлэхдээ “Маз” ХК-иас техникийн мэргэжилтнүүд ирж, явах маршрутыг судалж, жолооч нарыг сургалтад хамруулж, эхний өдрүүдийн үйл ажиллагааг хянаж зөвлөгөө, тусламжийг өгнө” гэлээ. Мөн хоёр улсын нийслэлийн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлж, найрсаг харилцаатай ах дүү хот болгох саналыг Хотын даргад уламжлан, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Харин нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Улаанбаатар хотод орж ирэх 20 автобус тохирсон ёсоор 06 дугаар сарын 01-ний дотор орж ирж үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна гэж ойлгож бид ажлаа төлөвлөсөн байгаа. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Мөн хотын даргад хүсэлтийг нь уламжлан дэмжлэг тусалцаа үзүүлж, хамтран ажиллана” гэв. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Овоо доо 2015-05-06 04:59:03
    Овоо ш дээ. МАЗ чинь Benz мотортой автобус гаргадаг болсон. Эдэлгээ эд нар нь сайн. Оросын том хотуудад их явдаг. Сонгосын автобусны дэргэд хамаагүй эдэлгээтэй...
  • balbar 2015-05-05 13:30:25
    mongoliin yuu esvel solongosoos bus avbal hyumd baimaar yumaa yagaad tiim holoos avch bn vee .nugu tumur zamaar yavdag bus yu bolson bee
  • уншигч 2015-05-05 12:18:46
    Монголд үйлдвэрлэж байгаа автобусаа яагаад авахгүй байнаа???? Тэгчээд гадаадад мөнгөө шилжүүлээд автобус авах гээд байх юм? Энэ компанид бараагаа нийлүүлсэн