​Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх боломжгүй гэв
УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ. Энэ шийдвэрийнхээ талаар танилцуулахдаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дараах үндэслэлүүдийг тоочжээ.
Үүнд:
-Сүүлийн хоёр жил шинэчлэлийн Засгийн газрын явуулсан алдаатай, тооцоо судалгаагүй бодлогын улмаас нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн. Макро эдийн үзүүлэлтүүд унасан, ажилгүйдэл нэмэгдсэн, валютын ханш өссөн, татварын орлого 1-1.3 их наяд төгрөгөөр тасарсан. Эдийн засгийг хямралд хүргэсний хариуцлагыг хүлээж огцорсон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх ямар ч боломжгүй.

-Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 56 хувьтай гэж дүгнэж байгаа ч бодит байдал дээр мөрийн хөтөлбөрт туссан олон заалт хэрэгжээгүй. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэсэн ч өнөөг хүртэл биелэгдэхгүй байна. Бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний үнэ 20-80 хувиар өссөн ч цалин 8-10 хувиар л нэмэгдсэн.

-Зээлийн хүүг бууруулж нэг орон тоонд оруулах, ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь шатны шинэчлэл хийх гэх мэт баялаг бүтээгчид, ард иргэдэд хэрэгтэй олон заалт хэрэгжээгүй. Татварын орлого сүүлийн хоёр жил 1-1.3 их наядаар тасарсан. Үүнийг дагаад татварын хяналт шалгалт, дарамт нэмэгдэж, акт дөрөв дахин, торгууль зургаа дахин өссөн. Бүртгэлтэй 51 мянган аж ахуйн нэгжийн 24 мянга нь л үйл ажиллагаа явуулж байна. Үүний 11200 нь татварын хяналт шалгалтад өртөж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Ийм байдалтай байхад өмнөх Засгийн газрын хэрэгжилт муутай мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх ямар ч боломжгүй.

-АН нь шийдлийн Засгийн газарт МАН-тай  хамтран ажиллах гэрээ байгуулахдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулж, улс орноо бодлоготой хөгжүүлэх дунд хугацааны баримт бичгийг батална гэж тусгасан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хямралыг даван туулах, уналтыг зогсоох хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах явцад өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ярьж байгааг дэмжихгүй. Нэгэнт хоёр нам гэрээ байгуулж засаг хамтарч ажиллаж байгаа тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой, үүний тулд гэрээний заалтыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьж ажиллана гэв.

Дашрамд дуулгахад, МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байв.  Үүн дээр цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН-д 2015-05-06 00:52:49
    За да МАНгарууд ч АНуудад хань болохгүй дээ болохгүй
  • urvagch urvagch l baidag 2015-05-05 12:58:00
    Ta nart ichih nuur alga. Davhar deelgui gesen yaasan, mongoliig hamtraad sergeene gesen yaasan. Odoo zugeer zailaad ug.
  • 1958.mn 2015-05-05 08:47:13
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!