Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулах ялаар шийтгүүлсэн хүмүүст сургалт хийв

Хэнтий аймгийн прокурорын газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах  ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шалгаад, шалгалтын дүнг хэлэлцээд гарсан шийдвэрийн дагуу эрх хасах ял бүхий хяналтанд байгаа хүмүүсийг цуглуулан 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх тасагтай хамтран зөвлөгөөн ярилцлагыг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай хяналтад байвал зохих 32 ялтны  69 хувь нь хамрагдсан ба хөтөлбөрийн дагуу “Эрүүгийн ял шийтгэлийн зорилго”, “Ялын биелэлтэд хяналт тавих талаарх хуулийн байгууллагуудын  чиг үүрэг”,  “Шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох  эрх хасах ялыг биелүүлээгүйн хор уршиг” зэрэг  сэдвээр  дээрх 3 байгууллагаас  тус бүр мэдээлэл хийсэн байна.

Зөвлөгөөний явцад ял эдлэхээс зайлсхийвэл хүлээх хариуцлага,  ял эхлэн тоолох, дуусах хугацаа, хилийн хориг тавих асуудал, ял дууссан тохиолдолд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  сэргээх журам,  өөр орон нутагт  амьдрах тохиолдолд  хувийн хэргийг шилжүүлэх журам, хяналтад бүртгүүлэх  журам зэрэг асуудлаар ялтнуудад  дэлгэрэнгүй  заавар  чиглэл  өгч аймгийн Цагдаагийн  газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар  шийтгүүлсэн  22 ялтанд  санамж  бичгийг  гардуулан өгчээ.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-05 08:48:08
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!