Зөрүүд эр номхорсон нь
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байнгын хороо болон чуулганы хуралдаанд гэгээн дүрээрээ морилон ирж оролцсон ч үг хэлж, санал өгөхгүй байхаар шийдэж өнгөрсөн намрын хуралдаанд бараг л ам ангайгаагүй. Түүнийг нь ч эрхэм гишүүн тухайн асуудлыг дэмжихгүй буюу өөрийн боломжит аргаар эсэргүүцлээ илэрхийлж буй хэлбэр хэмээн тайлбарласаар ирсэн.
 
Ямар сайндаа Төсвийн байнгын хорооны хурлын үед танхимд байгаа гишүүдийн ирц 50 хувьд хүрсэн ч программд нь ирц хүрэлцээгүй гэж заагаад байгаад гайхшаа барсан Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор учрыг лавлатал Р.Амаржаргал гишүүн картаа уншуулахгүй хэмээн “гүрийж” байсан нь саяхан. Түүнийгээ “эсэргүүцэгч” гишүүн тайлбарлахдаа "Нэгэнтээ хэлэлцэж буй асуудлыг эсэргүүцэж байгаа учраас хуралдаанд оролцохгүй байхыг хүссэн. Гэвч ажил, хурал тасалсан гэдэг хэл аманд орох гээд байна. Тийм болохоор энд сууж байгаа юм” гэсэн удаатай. Тэгвэл сүүлийн үед зөрүүд гишүүн маань нэлээн зөөлөрчээ.
 
Эдийн засгийн хямралтай энэ үед “Тавантолгойн гэрээг Засгийн газрын оруулж ирснээр явуулж, яаралтай батлах ёстой” хэмээн журмын нөхдөдөө тайлбарласан шиг, тун ч идэвхтэй суух болж. Р.Амаржаргал гишүүн ийнхүү зөөлөрснийг бодоход Монгол Улсын эдийн засаг тун базаахгүй байгаа бололтой.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төмөрөө 2015-05-06 03:01:50
    Үнэхээрийн Монголоо гэсэн сэтгэлтэй, эдийн засаг мэддэг гэж өөрийгээ үзэж байгаа бол одоо энэ хямралын үед эрдэм чадлаа гаргаж, зөв дуугарч хөтлөөчээ
    202.131.247.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-05-06 01:37:01
    Ene odoo ichij amidraasai. Mungu ch khychtei yumaa. Khynii itgel ynemshiliig khyrtel uurchilj chaddag baih n'.
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Дүлзэнд 2015-05-05 14:46:15
    Жмнхэнэ хуурамч гар даа
    112.72.13.65
    Мэдэгдсэн Хариулах
  • байхгүй 2015-05-05 14:40:33
    найдваргүй ороо бусгаа монголоос хятадаас өөр түүхий эд авах газар байхгүй. уул уурхайгаас өөр экспорт монголд байхгүй. экспортоос өөр найдвар э/з-д байхгүй
    203.194.114.156
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958 12000  2015-05-05 09:34:12
    Байр хөөрөгддөг гарууд гоё шатаж байна.1500 хавьд бол байр авах л байх.тэгэхгүй бол наад бэлэн байр чинь сарын дараа 9000 2сарын дараа 15000 болоод бөөн түгжрээ...
    103.26.195.47
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-05 08:49:28
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.27
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-05 08:48:46
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2015-05-05 07:24:23
    Амаржаргал тэгж бодож байгаа бол зөв шүү.
    119.40.97.94
    Мэдэгдсэн Хариулах
  • за 2015-05-05 06:42:28
    за юун сүртэй юм. хятадад өгөх гэхээр баярлаад сүйд. тэгээд ч тийм сүрхий хүн биш шүү дээ
    202.126.89.215
    Мэдэгдсэн Хариулах