“Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагчид Ялалтын парадад оролцохоор ОХУ-ыг зорьлоо
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тавдугаар сарын 9-нд  ОХУ-д болно. Энэхүү түүхэн ялалтын баярын парад энэ жил нэлээд өргөн болох юм. Москва хотын Улаанталбайд болох ялалтын парадад Монгол,  АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ,  Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 орны 14 мянган цэргийн алба хаагч жагсах аж.

Тэгвэл  ОХУ-ын Ангарск хотод болох баярын парадад "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 40 гаруй сурагчид  оролцож сүрт жагсаалыг гайхуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харин эдгээр сурагчид өнөөдөр өглөө хойд хөршийг зорьлоо.  "Тэмүүжин Өрлөг"-ийн 49 сурагч ёслолын жагсаалд оролцохоос гадна Ангарск хотын төвд цугласан олонд Аугаа их Эх орны дайны ялалтын сүлд дуу болсон “Катюша”-г дуулж сонирхуулах юм байна.

Ялалтын парадад зөвхөн ОХУ-ын цэргийн сургуулийн сурагчид жагсах байсан ч  гадны орноос зөвхөн  манайх оролцохоор болсон нь энэ юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2015-05-07 02:30:42
    Наад байрыг чинь жилийн 2 хувь зээл,30 жилийн хугацаатай лизингтэй болсон хойно нь нэг амьсгаагаар авна даа
    112.72.13.5
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-05 08:51:20
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.27
    Мэдэгдсэн Хариулах